”Номин”-ийн агуулахад дэлбэрэлт болж 4 хүн гэмтжээ
2015-05-25

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Номин" ХХК-ийн агуулахын хашаанд хийн баллон дэлбэрч 4 хүн гэмтсэн осол өнгөрөгч бямба гаригт гарчээ.

 

Тус компанийн хашаанд хураалттай байсан 24 хийн баллоноос нэг нь дэлбэрч Улаанбаатар Депогийн ажилтан 40 настай эрэгтэй Ц, Сонгино хайрхан дүүргийн 32 дугаар хороонд оршин суух 19 настай эрэгтэй М, БЗД-ийн 14 дүгээр хороооны оршин суух хаягтай эрэгтэй 55 настай Э, мөн дүүргийн есдүгээр хороонд оршин суух хаягтай 28 настай эрэгтэй З түлэгдэж гэмтсэн байна.

Уг хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин