Ардын нам ялалт байгуулав
2015-05-25

Испани улсад энэ амралтын өдөр орон нутгийн сонгууль явагдлаа. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулж эрх баригч Ардын нам ялалт байгуулсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Саналын хуудасны 90 хувийг тоолоход Ардын нам нийт сонгогчдын 27 хувийн саналыг авсан бол сөрөг хүчин Либерал нам 25 хувийн санал авч, ялагдал хүлээжээ. Энэ удаагийн сонгуулийн ирц хангалтгүй байсан бөгөөд нийт иргэдийн 64 хувь нь саналаа өгчээ.

 

Сонгуулийн дүнгийн дараа Мадрид хотноо Ардын намын дэмжигчид баярын парад зохион байгуулсан аж. Тус намын дарга Том Бруди гишүүд, дэмжигчиддээ талархалаа илэрхийлж “Биднийг дэмжсэнд баярлалаа” гэж хэлжээ.

 

Хоёр намын удирдлагууд сонгуулийн дүнтэй санал нэгдсэн байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар хамтарсан Засгийн газар байгуулж магадгүй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
bj bolohgui yum gj ugui:
bgad yalsan gj bna ter baitugai t1 nam mongold burtguulj bga biz de
2015-05-25
GGGG:
Hahaha. Ispanid iim teneg nertei nam bas bdgiin bhdaa
2015-05-25