Алтайн залуус ажлын байрны нээлттэй өдөрлөг зарлалаа
2015-05-25

Говь-Алтай аймгийн ЗДТГ, Говь-Алтай аймгийн Оюутан, Залуучуудын Ирээдүй-Алтай Холбоо, МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн Залуучуудын Холбоо хамтран ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Гадаад Хэргийн Яамны сайд Лүндэгийн Пүрэвсүрэнгийн дэмжлэгээр маргааш 16:00 цагт Гадаад Хэргийн Яаманд "Ажлын байрны нээлттэй өдөрлөг-2015"-ыг зөвхөн Алтай нутгийн залууст зориулан зохион байгуулна. Тус өдөрлөгт одоогоор шилдэг 200 төгсөгч, 30 топ аж ахуйн нэгж компаниуд оролцохоо мэдэгдээд байгаа бөгөөд  оролцохыг хүссэн аж ахуйн нэгж пүүс компаниудад ч нээлттэй аж.

 

Энэхүү өдөрлөгт оролцсоноор ажлын байранд зуучлуулах, нутгийнхаа оюутан залуучуудтай танилцах, хамтран бизнес эхлэх, шинэ бизнесийн санаа, дэмжлэг авах, оюутнууд зуны амралтаараа цагийн болон тогтмол ажил хийх, ажлын байрны ярилцлаганд хэрхэн орох талаар зөвлөгөө авах зэрэг олон боломжийг зэрэг олгож байгаа аж. 

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
GADAAD YAM XODOLMORIIN BIRJ YUM UU ?
2015-05-25