Хөшигийн хөндийд казино байгуулна
2015-05-25

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар  өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж, Ерөнхий сайдын болон УИХ-ын даргын мэдээллийг сонссоны зэрэгцээ ажилгүйдэл, хот байгуулалт, хөдөөгийн бодлого гэсэн гурван дэд ажлын хэсгийн мэдээллийг хэлэлцжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.

 

Тус хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д хийсэн ажлын айлчлалынхаа дүнг танилцуулсан аж. Ерөнхий сайд Дубайд хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд Оюутолгойн төлөвлөгөөнөөс 1 тэрбум ам.долларын Хөрөнгө оруулалтын сан байгуулах санамж бичиг байгуулжээ. Мөн Монголоос 1 сая толгой мал экспортод гаргахаар тохирчээ. Арабын технологиор малын махыг уутлан гарах үйлдвэрийг манай улсад байгуулж өгөхөөр болсон байна. Гишүүд махны  экспортын асуудлыг нэг түвшин хүргэх талаар хэлэлцсэн байна.

 

УИХ-ын дарга өнгөрсөн бямба гарагт Хөшигийн хөндийн  нисэх онгоцны буудлын ажлын явцтай танилцсан талаараа мэдээлэл хийжээ.  Олон улсын нисэх онгоцны буудлыг тойруулаад Дубайн нисэх буудал дээр байдаг шиг чөлөөт бүсийг монголдоо байгуулах боломжтой гэсэн өөрийн байр суурийг хуралдаанд илэрхийлсэн байна. Дубайгийн чөлөөт бүс дэх нийт жуулчдын 60-70 хувь нь Хятадууд байдаг аж.  Тиймээс  хол явж байхаар,  нэг цаг 30 минутын хугацаанд манай руу нисч ирэх боломжтой.  Тиймээс казино байгуулах чадвартай цөөн хэдэн компаниас зөвхөн  нэгд нь санал тавих нь зүйтэй  гэж үзэж байгаагаа УИХ-ын  дарга хэлжээ.

 

Энэ долоо хоногт “Шинэ яармаг” төсөлд АН-ын бүлэг ажиллах аж. Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсан цагаасаа хойш 1 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ.  Түүнчлэн ажилгүйдэл, хот байгуулалт, хөдөөгийн бодлого гэсэн гурван дэд ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Ажилгүйдлийн  дэд ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан хэлэхдээ, “Бензин, шатах тослох материалын хувьд 100 хувь гадны хараат байгаа. 150 сая тонн хүрэн нүүрсээ боловсруулах замаар дотоодын хэрэгцээгээ хангах бололцоотой. Энэ төслөө хэрэгжүүлнэ. Шинэ төмөр замын бодлого ерөнхийдөө шийдэгдэж байна. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах асуудлыг олон жил ярьж байна. АН-ын бүлэг өнөөдөр ярьж байгаад тус төслийг эхлүүлэх чиглэл рүү анхаарлаа хандуулахаар тогтлоо. Арьс ширний аж үйлдвэр, Шинэ Яармаг төслүүд энэ зун эхэлнэ. Ингэж ажилгүйдлийг шийдэж байж улс орон хөгжинө. Засгийн газартай хамтарч томоохон төслүүдээ хөдөлгөнө” гэв. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг цагаатгах тогтоолын төслийг  өргөн барьсан. Уг тогтоолын төслийг бүлэг хэлэлцээд МАН-ыг сонгуулийн шоу хийлээ гэж үзжээ.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Казино, бооцоот морин тойруулгаар Монголыг устгах гэсэн гадны гар хөлүүд
2022-03-27
Энхболд.х:
Хөшигтийн хөндийд Казино байгуулж болохгүй ээ.Энэ орныг сүйтгэнэ шүү.Ямар ч тохиолдолд болохгүй.Нутгийн гүнд шүү дээ.Ерөөсөө болохгүй.Хилийн ойролцоо болох л юм.Гэхдээ Монгол хүн оролцож тоглож болохгүй ээ.Орос.ХятадСолонгос Япон юу байдгийм тэднийг оролцуулж дундаас нь ашиг авах нь юу юмб гэхээс энэ чинь аюултай ажил шүү.!!!
2020-08-18
Zochin:
Za duuren hujaa orj irlee dee.
2015-05-25
Зочин:
АРДЧИЛСАН НАМ ОДОО БОЛ ЯМАРЧ ШОУ ХИЫГЭЭД ӨӨДЛӨХӨӨ ӨНГӨРСӨН.
2015-05-25