Монголын баг Австралийн волейболчидтой тоглоно
2015-05-25

Олимпийн эрх олгох Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Тяньжин хотод үргэлжилж байна. Энэ тэмцээнд 14 улс оролцож байгаагаас шөвгийн наймд БНХАУ, Тайланд, Тайвань, Казахстан, Япон, БНСУ, Иран, Вьетнамын багууд шалгарлаа.

 

Харин манай улсын шигшээ баг хэсэгтээ Япон, Вьетнамын багуудад хожигдож, IX байрын төлөө Энэтхэгийн волейболчидтой тоглож, ялагдал хүлээсэн байна. Тэд маргааш Австралийн багтай тоглоно. Манай волейболчид Австралийн багийг хожвол IX байрын төлөө өрсөлдөх эрхтэй болно.


Австралийн багийн хувьд “D” хэсэгт Филиппинийг багийг хожиж, БНСУ, Казахстаны багуудад хожигджээ. Улмаар "G" хэсэгт Шри-Ланк, ХонгКонгийн багуудыг хожжээ.

Shuud.mn
Сонин хачин
Bumbug:
Ish zailuul ih buduun bs hudulguun muutai humuus. Negniigee mdrehdee muu. Gadniih chiliisen goy humuus manaihn tagdaisan um nar l um
2015-05-25
Волейболчиддоо:
Заа охидууд минь 9-р байрны төлөө өрсөлдөөд ялагдчихваа. 15-р байрны төлөө өрсөлдөөд зогсож байваа. Та нар минь . 16 баг байгаа шүү.
2015-05-25
zochin:
XEDEN UDAA IX BAIRNII TOGLODOG YUM BE . SPORTIIN TALAAR YU CH MEDEXGYI BJ BICHIXIIG YANA Харин манай улсын шигшээ баг хэсэгтээ Япон, Вьетнамын багуудад хожигдож, IX байрын төлөө Энэтхэгийн волейболчидтой тоглож, ялагдал хүлээсэн байна. Тэд маргааш Австралийн багтай тоглоно. Манай волейболчид Австралийн багийг хожвол IX байрын төлөө өрсөлдөх эрхтэй болно.
2015-05-25