Кейти Перри нөхрөөсөө саллаа
2015-05-25

Дуучин Кейти Перри, жүжигчин Рассель Брэндээс албан ёсоор салсан тухай “TMZ” сайт мэдээлэв. Тэд 2013 онд хуримаа хийсэн ч харамсалтай нь 14 сарын дараа салцгаасан юм. Салалтын гол буруутан нь жүжигчин эр аж. Тэрбээр эхнэрээ аялан тоглолтоор явсан хойгуур хуурч, мэхэлсэн юм.

 

Рассель Брэнд энэ тухайгаа “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдэж “Би эхнэрээ хуурсан. Кейти сайн бүсгүй. Тиймээс надаас салах хэрэгтэй” гэж ярьжээ. Энэхүү ярилцлагын дараа Кейти, Расселийн гэрээс явж, тусдаа амьдрах болсон юм. Хэсэг хугацаанд хол байсан Кейти өнгөрсөн оны долоодугаар сард салах өргөдлөө шүүхэд өгсөн билээ.

 

Рассель эхнэрээ эхэлж хуурсан учир Кейтид сэтгэл санааны хохирол хэмээн олон сая доллар өгсөн хэмээн хэвлэлүүд мэдээлсэн ч хосын өмгөөлөгчид мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин