Бейонси хувийн сайттай боллоо
2015-05-25

Дуучин Бейонси өөрийн хувийн мэдээлэл, аялан тоглолтын хөтөлбөр, уран бүтээлийн төлөвлөгөө болон шинэ дуу, бүжгийнхээ мэдээллийг цаг тутам мэдээлдэг “Beyonce.com” сайттай болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр уран бүтээл болон хувийн амьдралынхаа талаар твиттер, инстаграм, фэйсбүүкээр дамжуулан фэнүүд болон хэвлэлийнхэнд мэдээлэл өгдөг ч, өдөр бүр интернэтийн ард сууж, олон нийтийн сүлжээ ашиглах боломжгүй байдаг учир ийнхүү сайттай болсон хэмээн мэдэгджээ.

 

Энэхүү сайтыг дуучны агентлаг хөтлөн явуулах аж. Америкийн зарим шар сайтуудаас түргэн шуурхай, хамгийн гол нь үнэн зөв мэдээлэл өгөх болно хэмээн дуучин бүсгүй мэдэгджээ. Бейонси сайтынхаа талаар “Миний ертөнцөд тавтай морил” гэж жиргэжээ.

 

Дуучин бүсгүй ирэх оноос реалити шоутай болохоор төлөвлөж буйгаа фэнүүддээ мэдэгдэж “Үнэнийг хэлэхэд, яг оновчтой гарах хугацааг нь мэдэхгүй байна. Гэхдээ би шоутай болно. Хэд хэдэн реалити шоуны мастертай уулзсан. Уулзалт сайхан болсон” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Beyonsi sain duuchin bvjigchin bas ih saihan hvvhen ongot aristan delhiin super od hamgiin aldartai hvmvvsiin neg dee dan yalanguya bvjigt ni durtai shvv vneheer sexsy tachaangui hvvhen vneheer saihan ogzog guy bie haa gej yarih yum baihgui tasartsan hvvhen dee
2015-06-05