Ч.Сайханбилэгийн стратеги буюу сонгомол эдийн засаг
2015-05-26

гэрэл зургийг MPA.mn Шийдлийн Засгийн газар байгуулагдсан хагас жилийн хугацаанд манай улс дотооддоо хямралтай байсан хэдий ч гадаад талдаа эдийн засаг, худалдааны хүрээгээ тэлж, глобалчилж чадлаа. Үүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эдийн засагжсан бодлоготой салшгүй холбоотой гэдэгт маргах нэгэн цөөхөн биз. Өнөөдөр Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа эдийн засгийн түншлэлээр бэхжин шинэ шатанд гарсан. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Монгол, Японы парламентаар батлагдан хэрэгжихэд бэлэн болсон.

 

Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсоны дараах анхны айлчлалаа наран улсаас эхлүүлж, олон жил яригдсан Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үзэглэсэн нь өнөөдөр ийнхүү хэрэгжих биелэлээ оллоо. Эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Япон улсад айлчилж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхахдаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр засгийн газрын хамтын хүчин чармайлтаар байгуулагдсаныг онцолсон байна лээ.

 

Хэлэлцээр батлагдсанаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн гуравдагч хөршийн бодлогыг эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад том алхам болсон төдийгүй гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх ихээхэн ач холбогдолтой билээ. Өнгөрсөн сард зохиогдсон “Эдийн засгийн форум-2015”-ын үеэр ч Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Бид далайцтай бодлого руу чиглэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч экспортыг нэмэгдүүлэх, чөлөөт худалдааны хүрээг өргөжүүлэх үүрэг өгсөн. Тиймээс Япон улстай эдийн засгийн түншлэл хийсэн. Чөлөөт худалдааг аж үйлдвэрийн алсын хараатай уялдуулах, хоёр орны хоорондох экспорт, импортын гаалийн татварыг хоёр талд ашигтай байлгах зэрэг өргөн боломж бидний өмнө нээгдэж байна. Энэ гэрээ хэлэлцээр үр дүнгээ өгнө гэж эргэлзэхгүй байгаа” гэдгээ илэрхийлсэн.

 

Ийнхүү Монгол-Японы эдийн засгийн түншлэл буюу сонгомол чөлөөт худалдаа нь Монгол Улсын хувьд анхны хэлэлцээр. Японы улсын хувьд 11 дэх түнш нь. Японы стандартад чанар, эрүүл ахуй гээд маш олон шаардлага тавьдаг. Энэ бол бэрхшээл биш. Хэрвээ тэдний чанарыг хангасан бүтээгдэхүүнээ гаргавал аль ч орны зах зээлд чөлөөтэй гарна. Тиймээс энэ нь манай дотоодын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Ирээдүйд манайд аж үйлдвэрийн салбар хөгжих юм.

 

Монголын талын 5700, Японы 9700 орчим барааг 10 жилийн хугацаанд гаалийн тарифаас чөлөөлж байгаа юм байна. Ингэхдээ Монголын тал 50 хувийг, Японы тал 99 хувийг чөлөөлжээ. Аж үйлдвэрийн салбартай уялдуулж энэ хэлэлцээрийг хийсэн байна. Өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэр, арьс шир, нэхмэл зэрэг бүтээгдэхүүнийг Японы зах зээлд импортлоход гаалийн татвараас чөлөөлжээ. Хамгийн түрүүнд энэ хэлэлцээрийг ашиглах боломжтой салбар нь нэхмэл сүлжмэлийн үйлдвэр гэж үзэж байгаа. Учир нь манайд энэ төрлийн үйлдвэр хөгжүүлэхэд ажлын байр ихээр нэмэгддэг байна.

 

Нөгөөтэйгүүр энэ хэлэлцээр нь улс төрийн өндөр ач холбогдолтой аж. Хэлэлцээр баталгаажснаар бидэнд үйлдвэрлэлийн сүлжээнд орох боломжууд нээгдлээ. Гурав дахь хөршийн бодлого эдийн засгийн агуулгаар баталгаажиж байна. Энэ нь бидэнд эдийн засгийн боломжийг нээж, бусад оронд эерэг мессэж өгч байна.

 

Тэгвэл шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг хоёр дахь гадаад айлчлалаа Арабын нэгдсэн Эмират улсад хийж мөн л эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогоо тэллээ. Айлчлалын үеэр хоёр жил хүлээгдэж, шийдэгдээгүй байсан “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь Монголын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдад сайн мэдээлэл болж, гадаад зах зээл дэх манай бонд, хувьцааны ханш огцом өсч, үр дүнгээ баталгаажуулсан билээ. АНЭУ нь 9 орчим сая хүнтэй. Нэг хүнд ногдох ДНБ нь 50 мянга орчим ам.доллар. Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд зургаад ордог, баян орон. 1970-аад оны дунд үеэс газрын тос, байгалийн хийн олборлолт тус улсад хүчтэй өрнөсөн учраас өнөөдөр эдийн засаг нь хурдацтай хөгжиж, хүмүүс тав тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн, дэлхийн эдийн засгийн томоохон төв болж чадсан улс юм. Тиймээс ч “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөг Дубайд үзэглэсэн нь олон улсын анхааралд өртсөн. Эдийн засаг хямарсан үед гадаад хөрөнгө оруулагчид нааш эргэж, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн хүрээнд  нийтдээ 6 тэрбум ам.долларын, жилдээ 1.2 тэрбум ам.доллар Монгол орж ирнэ. Энэ хэрээр эдийн засаг сэргэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхижих урсгал хаялга өндөртэй төлөвлөгөө байлаа.

 

Үүнийг айлчлалынхаа явцад шийдвэрлэсэн нь шинэ, залуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн алсын хараатай эдийн засгийн бодлого гэж ажиглагчид дүгнэж байна лээ. Харин “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан арга хэмжээ нь Ерөнхий сайдын АНЭУ-д хийсэн айлчлалын хөтөлбөрийг бүдэгрүүлсэн гэж болно. Айлчлалаар тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай уулзаж хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар ярилцжээ. Айлчлалын хүрээнд давхар татвар, хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ байгуулах, Улаанбаатар-Дубай чиглэлд шууд нислэг үйлдэх зэрэг гэрээ хэлэлцээрүүдийг хоёр тал амжилттай хийж чадвал хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ Эмиратын тал илэрхийлжээ. Хоёр улс Элчин сайдын яам байгуулах асуудлаар ойрын үед шийдвэр гаргахаар тохиролцсон байна.

 

АНЭУ-ын CIB  сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын том төслүүдийг санхүүжүүлэх нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санг Монголд  байгуулах боломжтой болжээ. Манайд байгуулагдах хөрөнгө оруулалтын энэ сан бүтээн байгуулалтад оролцож буй компани, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийг дэмжих зорилготой аж.

 

Цаашлаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэгийн Ерөнхий сайдын хувьд анх удаа айлчилсан, ноён Н.Модигийн айлчлал ч хоёр улсын харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалтад шилжүүлж, стратегийн түвшинд хүргэсэн. Энэ айлчлалаар Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж буйгаа мэдэгдсэн. Үүнийг мөн л Шийдлийн Засгийн газрын эдийн засгийн бодлоготой уялдуулж үзэхээс аргагүй.

 

Магадгүй,”Олон жил яригдаж, тал талаасаа хэлэлцэгдсэн  Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөө цаг хугацааны тохироо бүрдэж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гарын үсэг зурснаараа азтай” гэж хэдэрлэх нэгэн байж болох. Энэ нь ч үнэн.  Гэхдээ хоёр улсын Засгийн газар, хэдэн компанийн удирдлагуудын  батлагдаагүй баримт бичгийн хавтаст үдэгдэн хэдэн жил дарагдсан хэлэлцээр, төлөвлөгөөнд талуудыг ойлголцол, итгэлцэлд хүргэн,  гарын үсэг зуруулж,  цаасан дээрх бүтээн байгуулалтыг “амь оруулж” чадсан нь Ч.Сайханбилэгийн давуу тал.

 

Хэнтэй ч ойлголцож, хамтарч ажиллаж чадна хэмээн Засгийн газраа байгуулж байсан шинэ Ерөнхий сайдын төрөлх ч гэх үү, төлөвшсөн зан нь улстөрчийнх нь имиж болон  бүрдэж чаджээ. Энэ имиж хувь улстөрчийн төдийгүй  улс орны дипломат харилцаанд  эергээр туслаа.

 

Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш, Монгол Улсын их сургуулийг хуульч, АНУ-д Жорж Вашингтоны их сургуулийг тус тус дүүргэсэн, орос “школ”-той ч барууны талыг баримлагч гэгддэг шинэ Ерөнхий сайдын дотоод хийгээд стратеги сонгомол эдийн засагт тулгуурлан цааш үргэлжилж байна.

 

Эдүгээ шийдлийн Засгийн газрын "Тавантолгой"-н төслийг хэрэгжүүлнэ чадна гэсэн итгэлтэйгээр ажиллаж байгаа. Ийнхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн стратеги, сонгомол эдийн засгийн бодлого үр дүн , иргэдийн амьжиргаанд төдийгүй улсын хөгжилд  хурд, хүч өгөх биз ээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
saihanbileg eronhii saiddaa bayr hvrgie taniig burhan ibeeh boltugai mash sain chadbarlag uls torch shvv mongol ulsiig hogjvvlj eh orondoo gabya baiguulaarai gej hvsie saihanbileg economics buyu zob oorchlon bvteen baiguulaltiig ehlvvlsend tani amjilt hvsej saidaaraa baharhaj baigaa shvv delhiid mongoliin neriig ondort orgoj yabaarai dahin dahin amjilt
2015-05-30
bold:
oyu tolgoi l geed bhiin hun yumuu ter ni yatsiin boloo yagaad asuudal bolood bgaan buudaad haychaach gants nunees yun ch ih asuudal uusdiin
2015-05-27
Зочин:
Та нар юу яриад байгаа юм бэ дэлхийд байхгүй сонгомол юм хийж байхад...
2015-05-27
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-05-26
Зочин:
Манай нийт Монголчууд ашигт малтмалын Роялти гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. Роялти гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг өөрөөр хэлвэл Рояли-г аль болох өндөр 12 хүртэл хувиар тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.
2015-05-26
Зочин:
Дэлхийн аль ч орны Ашигт малтмалын тухай хуулиудад ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 хувь ард түмний өмчлөл, 100 хувь төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр Роялти болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль олон улсын эрх зүй юм.
2015-05-26
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-05-26
Зочин:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-05-26
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-05-26
Зочин:
Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. Саллюстий
2015-05-26
Зочин:
Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. Цицерон
2015-05-26
Зочин:
Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. Фрэнсис Бекон
2015-05-26
Зочин:
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. Федор Достоевский
2015-05-26
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-05-26
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-05-26
Зочин:
Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.
2015-05-26
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2015-05-26
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-05-26
Зочин:
С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан юм шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.
2015-05-26
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-05-26
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-05-26
зочин:
Бондын мөнгийг Алтанхуяг, бөө Батбаяр, Дэнзэнгүүд үрэн таран хийсэн, одоо орж ирж байгаа мөнгийг Сайханбилэг, Баярцогт, Дэнзэнгүүд үрээд монгол улс бусдын хараат болж мэдэхээр байна даа, АН-ыг хурдан зайлуулахгүй бол...................................
2015-05-26
иргэн:
Манай нутагт эцгийнхээ үлдээсэн буяныг үрж өндөр үнэтэй морь, эдлэл авч, архи ууж туйлсан хувь хүнийхээ хувьд жаргасан мэт боловч хойч үедээ авгай, хүүхэдгүй ч хүн байсан байх юм үлдээгээгүй нэг хүнийг Голомтын ........ одоо бурханы оронд одсон тул нэрийг нь бичсэнгүй гэдэг байж билээ.
2015-05-26
irgen:
ene bugd xeregjeesei, shine zaluu xun shal oor bna shuu amjilt husie, manaixaan muulj populism xiilguigeer odoo niileed xodolmorlox xeregtei shuu
2015-05-26
зочин:
оюуны хулгайч оюутолгойн хулгайчтай ниилж олны тархи угаахаа боль
2015-05-26
Зочин:
Сайн байна.Амжилт
2015-05-26
Үнэн үг:
Гадаад харилцаа яах вэ болоод байна дотоод харилцаагаа л янзлахгүй бол өөдлөхгүй шүү
2015-05-26