Байнгын хороод хуралдана
2015-05-26

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны хуралдаан тус тус болно.

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхлэх бол Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд болно. Харин Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд болох аж.

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд, Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд эхэлнэ. 

 

Тэгвэл Хүний эрхийн дэд хорооны хуралдаан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд болж Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд оруулна/-ийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин