Хар салхи 13 хүний аминд хүрэв
2015-05-26

Мексикийн Сьюдад Хуарес хотноо торнода салхи дэгдсний улмаас 13 хүн амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хар салхины улмаас 50 гаруй барилга нурж, 150 гаруй хүн барилгын нурангид даруулж, бэртсэн байна. Тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр “Хар салхи хотыг дахин түйвээж магадгүй. Аврагчид иргэдийг аюулгүй газар байршуулахаас гадна нурах эрсдэлтэй барилгуудаас хол явахыг сануулсан” гэжээ.

 

Хар салхи замдаа тааралдсан бүхнийг эвдлэхээс гадна машиныг замаас авч шидэж байсан хэмээн хотын оршин суугчид мэдэгдсэн байна. Торнода салхины өмнө их хэмжээний усархаг бороо орж, улмаар зам талбай бүхэлдээ усанд автаж, цахилгаан саатахад хүрчээ. Тус хотын дарга Эваристо Ленин Перез “Хар салхи хотод их хэмжээний хохирол учрууллаа. Харамсалтай нь олон хүний амь эрсдэв. Өнөөдөр болсон хар салхи манай хотод сүүлийн 100 жил тохиогоогүй хохирол учрууллаа” гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето Сьюдад Хуарес хот руу жуулчид болон иргэдийг очихгүй байхыг сануулж, онц байдал зарласан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин