Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно
2015-05-26

Нийслэлийн засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон-2015” ирэх зургаадугаар сарын 06-ны өдөр болно.


Уг бүх нийтийн гүйлттэй холбогдуулан бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэг нийт 51 чиглэлийн замналд өөрчлөлт оруулахаар болжээ.

 

Эдгээр чиглэлд 676 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллахаар төлөвлөлт хийгдээд байгаа гэнэ.

 

Гол гудамж замууд хаагдах үед чиглэлийн үйлчилгээ Их тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, баруун 4 зам, нарны гүүрээр үйлчилнэ.

 

Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах тул тухайн өдөр цахилгаан тээврийн хэрэгсэл буюу троллейбусны Т:2 "ХМК - Офицеруудийн ордон", Т:3 "3.4-р хороолол  - БММЗ", Т:4 "Вокзал - Ботаникийн цэцэрлэг", Т:5 "Офицеруудын ордон - 3,4 хороолол" чиглэлийн үйлчилгээ зогсоно.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин