Л.Пүрэвсүрэн, Жан Ян нар санамж бичигт гарын үсэг зурав
2015-05-26

гэрэл зургийг MPA.mnГадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ази-Европын сангийн Гүйцэтгэх захирал Жан Ян нар Монгол Улсын Гадаад хэргийн яам Ази-Европын сангийн хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурав.

 

Уг санамж бичгийн зорилго нь АСЕМ-ийн 11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалт болон түүний бусад дагалдах арга хэмжээг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахад Ази-Европын сангаас дэмжлэг үзүүлэн Гадаад хэргийн яамтай хамтран ажиллахад оршиж буй юм.

 

Ази-Европын сан нь АСЕМ-ийн байнгын ажиллагаатай ганц байгууллага бөгөөд хоёр тивийн ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготойгоор 1997 онд Сингапурт байгуулагдсан. Тус сан нь оюуны солилцоо, иргэд хоорондын солилцоо, соёлын солилцоо, олон нийттэй харилцах харилцааг дэмжих гэсэн 4 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ази-Европын сан нь AСЕМ-ийн гишүүн орнуудын Засгийн газар, хувийн хэвшлийнхний хандиваар санхүүждэг юм.

Shuud.mn
Сонин хачин