Брэдийн эзэмшлийн бүсэд газрын тос нэвтэрчээ
2015-05-26

Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын Калифорни мужийн эрэг орчимд их хэмжээний газрын тос асгарч, далайн ус бохирдоод байгаа юм. Албаныхан далайн усанд орсон газрыг тосыг тусгай төхөөрөмжөөр соруулж байгаа ч, үр дүнгээ өгөхгүй байна. Бохирдоод буй далайн усанд амьдардаг загас, наймаалж их хэмжээгээр үхэж, Калифорни муж экологийн хувьд сүйрэлд ороод буйг Онцгой байдлыг яамнаас сануулжээ. 

 

Газрын тос асгарсан бүс нутгаас холгүй холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын наран шарлагын газар байрладаг билээ. Хосын наран шарлагын эрэг орчмын ус газрын тостой усанд автаж, их хэмжээний хохирол учруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Брэд туслахуудтайгаа эрэг орчмын газрын тосыг цэвэрлэж эхэлсэн аж. Тэрбээр “Хувийн эзэмшлээ хамгаалахын тулд бүхий л бололцоогоо ашиглах болно” гэж мэдэгджээ. Брэд твиттертээ “Газрын тос салхины хурдаар миний эзэмшлийн бүсэд ирсэн. Үнэхээр харамсалтай байна. Газрын тосыг соруулж авсан ч далай өмнөх шигээ тунгалаг болохгүй” гэж жиргэжээ.

 

Санта Барбара хотоос 30 км-ийн цаана газрын тосны хоолой задарч, тонн орчим тос далайд орсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин