Путин, Камерон нар утсаар ярив
2015-05-26

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Сири, Ирак, Украины хямралын асуудлаар утсаар ярьсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. “Тэд 30 минут утсаар ярьсан” гэж Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.  

 

Камерон Украины зүүн хязгаарын хямрал хяналтаас гарч, олон мянган хүн орон гэрээсээ дүрвэж буйд санаа зовниж буйгаа илэрхийлж, Оросыг гал дээр тос нэмэхгүй харин ахын ёсоор Украинд туслалцаа үзүүлж, хямралыг гатлахад туслалцаа үзүүлэхийг уриалсан байна.

Путин өмнөх байр сууриа давтаж “Украины хямралд Орос ямар ч хамааралгүй хэмээгээд “Зүүн хязгаарын асуудалд Орос ямар ч хамааралгүй. Харамсалтай нь олон улс биднийг буруутгаж байгаад сэтгэл дундуур байна. Орос, Украинд хүмүүнлэгийн тусламжаас өөр зүйл илгээж байгаагүй. Харин Украины удирдлагууд тусламж нэрийдлээр салан тусгаарлагчдад зэвсэг нийлүүлж байгаа хэмээн хардаж байгаа. Энэ бол буруу” гэж хэлжээ.

Ерөнхий сайд “Орос, Украины хямралд буруутайг олон улс бус Украинчууд өөрсдөө олох хэрэгтэй” гэсэн байна.

 

Хоёр орны удирдагчид Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлийн тухай мөн ярилцжээ. Путин, Иракт зэвсгийн туслаж үзүүлэх боломжтой хэмээн мэдэгдсэн ч Иракт цохилт өгөх бодолгүй байгаагаа Камеронд уламжилжээ. Камерон, Оросын холбоотон орнуудад нэгдэх санал тавьсан ч Путин эрс татгалзаж, “Иракт цохилт өгөх нь хямралыг улам даамжруулах болно. Ирак гэлтгүй Ойрхи Дорнод аюулд орох эрсдэлтэй” гэсэн байна.

 

Тэд мөн Тегераны цөмийн хөтөлбөрийн талаар байр сууриа солилцжээ. Ярианы төгсгөлд Камерон энэ сардаа багтаан Ерөнхийлөгчтэй биечлэн уулзах санал тавьсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин