Израйлийн Ерөнхий сайд хорих ял авлаа
2015-05-26

Иерусалим хотын шүүх Израйлийн Ерөнхий сайд асан Эхуд Олмертыг чанга дэглэмтэй хорих ангид найман сар хорих ялаар шийтгэсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Ерөнхий сайдыг өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын бизнесмэнээс дугтуйтай мөнгө авсан хэмээн буруутгаж, баривчилсан юм.

 

Цагдаагийн газраас мэдээлснээр дээрх дугтуйд 2500 ам.доллар байсан гэжээ. Эхуд Олмерт 2006, 2009 онд Израйлийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд дахин хандахаа “www.aljazeera.com” өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ.

 

2012 оны есдүгээр сард Олмерт дээрх хэрэгтэй холбоотойгоор шүүгдэж, 19 мянган ам.долларын торгууль, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан ч шинэ нотлох баримтууд хэвлэлээр цацагдсан учир прокурорын байгууллага дахин шүүхээр хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан байна. Тэрбээр мөн өөр нэгэн авлигын хэргээр шүүхээс зургаан жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлээд байгаа ч давж шатны шүүхэд хандаад байгаа хэмээн Иерусалимын төв агентлаг мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин