Оросын агаарын хүчний сургуулилт эхэллээ
2015-05-26

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний тушаалын дагуу тус улсын цэргүүд өнөөдрөөс дөрвөн хоногийн хугацаатай агаарын цэргийн сургуулилтыг хийж эхэлсэн тухай “TASS” агентлаг мэдээлэв. Сургалтад 250 онгоц, 12 мянган техник хэрэгсэл хамруулж, ОХУ-ын Батлан хамгаалах салбарын сүр хүчийг дэлхийд гайхуулах сонирхолтой байгаа хэмээн салбарын сайд Сергей Шойгу мэдэгджээ. Мөн агаарын довтолгооноос хамгаалах 700 гаруй төхөөрөмж, зэр зэвсэгг оролцуулж эхэлсэн байна.

 

Энэхүү сургуулилт “НАТО”-ийн Арктикт хийх цэргийн бэлтгэл сургуулилттай давхцаж байгаа хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цэргийн сургуулилтад “НАТО”-ийн гишүүн Норвеги, Швед, АНУ, Их Британи, Финлянд, Швейцарь, Голланд, Герман болон Франц оролцож байгаа юм. 12 хоног үргэлжлэх сургуулилтад 4000 цэрэг оролцож “Typhoon”, “Tornado GR4”, “Lockheed Martin F-16” онгоцыг ашиглаж байна.

 

“Путин, “НАТО”-ын гишүүн орнуудаас илүү зэр зэвсгийн хүчин чадалтай гэдгээ олон улсад харуулахын тулд дээрх сургалтыг зохион байгуулсан” хэмээн “AFP” агентлаг бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hyatdiin esreg arga hemjee avlaa
2015-05-26