4 дунд сургууль, 3 цэцэрлэгийг шинэчилнэ
2015-05-26

Нийслэлийн 38, 73, 32, 14 дүгээр дунд сургууль, 10, 18, 146 дугаар цэцэрлэгийг буулгаж, шинэчлэх ажлыг концессын гэрээгээр хийх юм байна. Уг ажлыг “Залуучуудын нээлттэй боловсролын корпораци” ХХК гүйцэтгэх аж. Засгийн газрын хуралдаанаар тус компанитай концессын гэрээ байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгожээ.

 

Концесс эзэмшигч нь эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгыг 14 сарын дотор буулгаж, бүрэн барьж дуусган ашиглалтад хүлээлгэн өгнө. Ашиглалтад хүлээлгэн өгсөн өдрөөс хойш барилгуудын баталгаат хугацаа 3 жил байна. Энэ хугацаанд барилгын чанараас шалтгаалсан эвдрэл, гэмтлийг концесс эзэмшигч өөрийн зардлаа бүрэн хариуцаж засварлана. Төслийн хөрөнгө оруулалтын гэрээний үнийн эргэн төлөлтийг барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан өдрөөс эхлэн 5 жилд багтаан  хуваарийн дагуу жил бүрийн улсын төсөвт тусгахаар гэрээний төсөлд заажээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
uran barilga moodond orno
2015-05-26