ОСНААУГ-ын дарга Ч.Бямбажавыг АТГ-т шалгуулна
2015-05-26

ШӨХТГ-аас орон сууцны даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг даатгалын компаниудыг шалгасан билээ. Ингэхдээ “Хаан даатгал” ХХК, ОСНААУГ-тай хамтран иргэдээс 269.1 сая төгрөгийг хууль бусаар авсан нь илэрсэн юм. Тиймээс зөрчлийг арилгуулах үүднээс ОСНААУГ-ын дарга Ч.Бямбажавт албан шаардлага хүргүүлсэн аж. Мөн иргэдэд их хэмжээний хохирол учруулсан Ч.Бямбажавт хариуцлага тооцохыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс хүссэн аж. Харин хотын дарга энэ хүсэлтийг нь шийдвэрлээгүй учраас ШӨХТГ-аас дараагийн арга хэмжээг авахаар болжээ. Ингэхдээ холбогдох хуулийг үндэслэн ОСНААУГ-ын дарга Ч.Бямбажавыг АТГ болон Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулахаар болсон байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй учраас хуулийн байгууллагад хандаж буй аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Цэвэрлэгч:
ХААН даатгалын хөрөнгө оруулагч, ТУЗ-ын гишүүд нь хэн бэ? Тэд НИТХ, эсвэл Хан уулын ИТХ байдаг уу? Ямар хүмүүс байна, хэн хэзээ ямар хувь эзэмшиж байсан бэ? 2010 оноос хойшхи хувь эзэмшлийн өөрчлөлт, хэмжээг шалгах хэрэгтэй Санхүүгийн зохицуулах хорооноос авч
2015-06-03
Цэвэрлэгч:
Зарим нэг нь улс эх орондоо нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалтыг явуулж байдаг, зарим нэг нь ингээд ард иргэдээрээ тоглоод мөнгө угаагаад байж байдаг. Даатгал бол зүгээр мөнгө угаах обьект, хэрэгсэл нь болсон байна. Энэ бол нэн ноцтой, зохион байгуулалттай, хэдэн триллион төгрөгний залилангийн хэрэг бус уу? Яахаараа жирийн иргэн залилан хийхээр 5-10 жил, зохион байгуулалттай хийхээр зүгээр л буцааж өгж байна гэж мэдээ гаргаад болчдын. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч нийслэлийн иргэдээрээ ингэж тоглож, халаасан дахь хэдэн төгрөгийг нь ховс сорж мөнгө угааж болдгиймуу? Болдгийм байна тэ
2015-06-03
Ard:
ADR, ulaanbaatar data gal 2 haachsan?
2015-05-27
зочин:
Зөв зүйтэй та нар байрны төлбөрөө өгөөд төлбөрийн баримтаа хараарай. 1000-1500 төг төлсөн байгаа. ямар ч гэрээ байхгүй шүү
2015-05-26
саруул:
ХААН даатгал компаний захирал Лхагвасүрэнг ч бас авилга өгсөн хэргээр шалгах нь зүйтэй
2015-05-26