“Тавантолгой”-н дүгнэлтийг УИХ-д танилцуулна
2015-05-26

“Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хянах ажлын хэсэг  байгуулагдаад 14 хоногий дотор УИХ-д дүгнэлтээ танилцуулах  үүрэгтэй ч өнөөг хүртэл нам жим байна. УИХ-ын зарим гишүүд “Тавантолгой”-н төслийн гэрээг хэлэлцэх эсэхийг УИХ-аар шийдсэний дараагаар ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж байлаа. Уг гэрээний төслийг хянах явц ямар байгаа талаар ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

 

-“Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хянах явц ямар байна вэ?

 

-Гэрээний төслийг ажлын хэсэг хянаж ажил үргэлжилж байгаа. Одоо ажлын хэсэг гэрээний төслийн англи хэл дээрх  эх хувилбар ирээгүй байна. Англи хэл дээрх эх хувилбарыг нь  авч хянахаар хүлээж байна.

 

-Ажлын хэсгийнхэн гэрээний төслийг хянах явцдаа зарим тодруулах зүйл байна гээд холбогдох газруудад асуулга тавьж байсан. Хариулт нь ирсэн болов уу?

 

-Санхүүгийн тайлантай холбоотой хариу ирээгүй байгаа.

 

-Ажлын хэсэг хэзээ хянаж дуусан, УИХ-д танилцуулах бол?

 

-“Тавантолгой”-н гэрээний төслийг хянасан ажлын хэсгийн дүгнэлтийг энэ долоо хоногт танилцуулна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
a:
Aliv hurdlaach ee
2015-05-27
z:
ene tusuliig gatsaahaa boli l do yavuulach
2015-05-26
Зочин:
Англи хэл мэдэх үү чи
2015-05-26