Харрисон Форд дахин онгоц жолоодохгүй
2015-05-26

Холливуудын нэрт жүжигчин Харрисон Форд өнгөрсөн гуравдугаар сарын эхээр нэг хөдөлгүүрт онгоцоо жолоодож яваад Санта Моникагийн олон улсын нисэх буудлын ойролцоо Венеци гэх гольфийн талбайн ойролцоо осолдож, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Онгоцны хөдөлгүүрийн хэсэг эвдэрсний улмаас онгоц жолоодлогоо алджээ. Тэрбээр сар гаруйн хугацаанд эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн. Энэ хугацаанд тэрбээр ганц ч удаа олны өмнө гараагүй билээ.

 

Форд өчигдөр Лос Анжелес хотоор зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн тухай “www.tmz.com” мэдээллээ. Түүний биеийн байдал хэвийн өмнөх шигээ эрүүл харагдаж буйг хэвлэлийнхэн онцолжээ. Хотоор цаг орчим зугаалсан Форд гэртээ харьсныхаа дараа твиттертээ “Сайн уу. Бие минь сайн байгаа. Дахин онгоц жолоодохгүй” гэж жиргэсэн байна.

 

72 настай Фордоос болж “Оддын дайн” киноны зураг авалт саатаж, нээлтээ хийх өдрөө өөрчилсөн билээ. Тэрбээр 21 хоногийн өмнөөс гол гол хэсгийн зураг авалтад орж эхэлсэн гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин