100 гаруй кг зэс хил нэвтрүүлэх гэж байжээ
2015-05-26

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч нар энэ сарын 25-26-ны хооронд олон улсын болон хоёр талын нийт 20 боомтоор 6500 гаруй тээврийн хэрэгсэлд шалгалт хийжээ.

 

Шалгалтын үеэр  100 гаруй кг зэс хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна.

 

Тодруулбал, монгол улсын иргэн  Э 76,6 кг самар, 50.8 кг зэс, иргэн Г 50 кг зэс, 100 кг самар тус тус хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан байна.  

 

Хэргийг  холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
химийн хортой бодис модис л биш бол юуг нь новширдогийн мэдээгүй царайлаал оруулаач дэ. хэдэн монголчууд ер нь манай монголчууд гаднийханд бишгүй л шулууллаа шдэ сэргэлэн хүмүүс нь гаднаас зэс алт малт оруулж л байгал да, харин гаргаж болохгүй
2023-02-28