Д.Ганцэцэг: ”Гээгдмэл хүн” болохгүй юмсан
2015-05-26

“Хувьсал” продакшны жүжигчин СТА Д.Ганцэцэг "Гээгдмэл хүн " болохгүй юмсан хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

 

Учир нь манай Төр засгийн зүгээс хэдхэн хоногийн өмнө Арабын Эмрат улстай хамтран Оюутолгойн ордыг дахин ашиглалтад оруулахаар болсон.

 

Уг асуудалд хүн бүр өөр өөрийн үзэл бодол, байр суурьтай байгаа юм.

 

Тэгвэл жүжигчин бүсгүй маань эх орон, газар нутгаа харийханд бүр мөсөн алдчихвий гэсэн айдсаа нууж чадсангүй

 

Тэрбээр "Амьд явж, агаар амьсгалахад учир их байдаг юм байна. Ганган машин унаад, тансаг байшинд тухлаад, брэндийн дээдийг өмсөөд явж байсан ч, хаяглах эх оронгүй бол "Та" зүгээр л нэг "Гээгдмэл хүн" . Бид юмаа гээчихээд олохгүй бол тэр зүйл хаягдсан газраа бороонд цохиулж, шороонд дарагдаад хэн ч тоохгүй хаягдаж орхигддог. Тэрэнтэй л ижил . Эдэлж хэрэглэж дуусаад хорвоогийн мөнх бусыг үзэхэд алдхан биеийг тань оршоох атгахан газраа та харийн хүнээс гуйж авах болох вий. Үлдсэн үр хүүхэд тань үлдээсэн хөрөнгийг тань үрж дуусаад, үйлийн үрийг тань эдэлж байхдаа төрсөн нутагтаа харийн хүмүүст хавчигдан амьдрах тавилан нүүрлэх ёрын цагийг та юунд хамтдаа бэлдэнэ вэ. Саруул талдаа давхиад, уудам талдаа дуугаа хадааж, цээж дүүрэн чөлөөтэй амьсгалж Эх орондоо эзэн шиг нь эзэн нь байж сэрэх цаг нь болсон байна даа , Монголчууд минь. Үр хүүхдийн минь ирээдүйг харийнхны дунд хавчигдаж, Хөрс шороондоо дөнгөтэй мэт алхан боолчлох эрх - Засаг ноёдод байхгүй шүү... Өглөө бүр - Эх орон минь байна уу? гэж түгшүүрлэн сэрэх нь холгүй болж дээ. Дор бүрнээ гаслан бодож, Ганцаардан цухалдахаас өөр бид юуг хийж чадах юм бол доо . Санаж , сэрж, тун ч их хичээж зүтгэх цаг ирж дээ, хүн бүрт.. Монголдоо Монгол хүн шиг амьдрах цаг ирнэ дээ.. Сайн цаг ирнэ гэж хүлээх бус сайн цагийг бид өөрсдөө зүтгэж олно доо...! "Гээгдмэл хүн " болохгүй юмсан..." хэмээн бичжээ.

 

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-07-16
demjij bn:
mash zub, hun bur mongoloo gesen setgelee ajil hudulmur amidral ahuida bainga sanj baiya
2015-05-27