Өсвөр насны охид, хөвгүүд чуулна

Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөний дагуу Ерөнхий боловсролын сургуулиудын ахлан ангийн сурагчдыг хамруулсан “Өсвөр насны охид, хөвгүүд-ирээдүйн баялаг бүтээгч”-дийн анхдугаар зөвлөгөөн энэ сарын 29-ний өдрийн 10 цагт Монголын хүүхдийн ордонд болно.
Тус зөвлөгөөн Ахлан ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ирээдүйд хэрхэн баялаг бүтээгч болох, хөдөлмөрт бэлтгэх болон харилцааны соёлын талаар мэдээлэл өгч, тэдний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа юм.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан 2014 онд болоод энэ оны хагас жилийн байдлаар хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын эрэгтэй, эмэгтэй технологийн хичээлээр бүтээсэн бүтээлийн үзэсгэлэн, “Парламентийн мэтгэлцээний клуб”-ын гишүүн сурагчид илтгэл тавина. Мөн энэ үеэр сургуулиудын төлөөлөл батламж, сурагчдад талархал гардуулах юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ