Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ”Озэки” болно
2015-05-26

Энэ сарын башёгийн дараа Сүмогийн холбооны Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хороо уламжлал ёсоор башёгийн дараа хуралджээ.

 

Хуралдаанаар тус хорооын тэргүүн Хидишигэ Мория дээд зиндаад түрүүлсэн зургаа дахь монгол бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг магтаж "Тэрүнофүжи озэки цолтны хэмжээнд барилдаж байна. Удахгүй ёкозүно цолны болзолын талаар ярилцах байх" гэсэн байна. Тиймээс маргааш Сумо бөхийн холбооноос албан ёсоор Озэки цолыг олгохоо зарлажээ.

 

Сүмогийн холбооноос албан ёсоор Озэки Тэрүнофүжи төрөн гарсныг зарлах болно. 

 

 Тэрүнофүжи Мэргэжлийн сүмод ороод 25 тэмцээнд барилдаад башёд түрүүлсэн нь сүмогийн бүх цаг үеийн түүхэнд 3-т бичигдэж байна. Түүний өмнө Таканохана, Асашёорюү гэсэн хоёр их аварга бий. Мөн сэкивакэ цол хүртсэнийхээ дараа хоёр тэмцээнд барилдаад л түрүүлсэн амжилт нь сүмогийн урт удаан түүхэнд 64 жилийн өмнө л тохиолдож байжээ

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
баяр хүргэн амжилт хүсье
2019-11-23
бичээч:
Баяр хүргэе. Улам их амжилтын эзэн болоорой.
2015-05-27
amar:
mundag
2015-05-27