Монголбанк 1.5 тонн алт худалдан авчээ
2015-05-26

Монголбанк өнгөрсөн дөрөвдүгээр сард 536.7 кг алт, он гарсаар 1.5 тонн алт иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан аваад байгаа аж.

 

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 530 тонноор илүү байгаа  талаар Төв банкнаас мэдээллээ.  Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар алтны олборлолт 1.4 тоннд хүрсэн бөгөөд 3.4 тонныг экспортод гаргасан талаар Ашигт малтмалын газар ч мэдээлэл гаргасан байна.

 

  Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 3.4 орчим тонн алтыг 133.2 сая ам.доллараар экспортолсон байна. Алтны үнэлгээний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар нэг унци алт 1198 ам.доллартай тэнцэж байсан бол 2014 оны мөн үед 1290 ам.доллартай тэнцэж байжээ. 
 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Alban tushaalaa ashiglaj amin hubia bodson amidralaa uudnu tataad yasan ch yah be geed shuluudsan hvnd bol vhsen ch setgel amar biz ydaj vldej bui vr hvvhed ah dvv turul sadanguud ni ideed barahgvi ih mungu baina shvv
2019-09-27
Баабар:
Эргүү минь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 530 тонноор илүү гарчихаа юу. Дурак минь мэдээрхүү юмаа эргээд харж алдаагаа засч бай
2015-05-26