Клинтоныг улс төрөөс хол байлгана
2015-05-27

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан” намаас өрсөлдөх болсон нэр дэвшигч Хилари Клинтон өчигдөр сэтгүүлчтэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хилариг төрийн тэргүүн болбол Ерөнхийлөгч асан, нөхөр Билл Клитоныг баруун гараа болгож, хамтдаа улсыг удирдах эрсдэлтэй хэмээн олон нийт таамагладаг юм. Тэрбээр иргэдийн дунд үүсээд буй зөрчилтэй мэдээлэл, таамагт албан ёсны хариу өгч “Билл Клинтон Ерөнхийлөгч болсныхоо дараагаас намайг улс төрөөс хол байхыг анхааруулсан. Нөхөртэйгээ эн тэнцүү эрх мэдэлтэй эхнэртэй байхыг тэр хүсээгүй. Билл надад юугаа ч ярьдаггүй, их нууцтай Ерөнхийлөгч байсан. Намайг ажилдаа татан оролцуулахаас зайлсхийдэг байсан. Гэхдээ улсын ажлын тухай ам нээдэггүй байсан ч хувийн амьдралынхаа талаар бид байнга ярилцдаг байлаа. Хэрвээ би Ерөнхийлөгч болбол нөхөртэйгээ гэр бүлийн асуудлаас өөр зүйлийн талаар ярихгүй. Мөн зөвлөгөө ч авахгүй. Яг л Биллийн ухаанаар ажиллах болно” гэж хэлжээ.

 

Хиларигийн кампанит ажил хэдийнэ эхэлсэн бөгөөд тэрбээр эхний ээлжид ахмадын асрамжийн газраар явж, иргэдийн саналыг сонсч байгаа юм. “CNN” агентлагийн явуулсан судалгаагаар “Хилариг өндөр настан болон оюутнууд дэмжиж байгаа” гэж гарчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин