Чехэд ял эдэлж буй иргэдээ эргэжээ
2015-05-27

Чех улсын Прага хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас Чех улсын хорих ангиудад ял эдэлж байгаа иргэдээ эргэж, консулын уулзалт хийсэн байна.

 

Тус улсад энэ сарын байдлаар манай улсын гурван иргэн ял эдэлж, нэг иргэний хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа юм. Эдгээрээс хүний амь бүрэлгэсэн хэргээр нэг, бусдын биед гэмтэл учруулсан хэргээр хоёр хүн хоригдож буй юм байна. Харин хар тамхи зөөвөрлөсөн хэргээр шалгагдаж байгаа аж.

 

Консулын уулзалтын үеэр ял эдэлж буй иргэдэд тус бүр 40 ам.доллартай тэнцэх мөнгөн тусламж үзүүлжээ.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин