Диана “Aston Villa”-ийн өмсгөлтэй болов
2015-05-27

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям өчигдөр “Aston Villa” хөлбөмбөгийн клубээр зочилж, тамирчидтай нь уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр эрэгтэй, эмэгтэй багийн тоглолтыг үзжээ. Тус клубын ерөнхийлөгч тоглолтын төгсгөлд бяцхан гүнж Шарлотте Элизабет Дианад “Aston Villa” клубын “Нэг” дугаарын өмсгөл бэлэглэсэн байна.

 

Клубын удирдлагууд гүнжийн ах, ханхүү Жорж Александр Луиг мэндлэхэд мөн “Нэг” дугаарын өмсгөл бэлэглэж байжээ. Ханхүү “Би “Aston Villa” клубын фэн. Үнэхээр гайхалтай байна. Хоёр хүүхэд минь тус клубын гишүүн болж, албан ёсны өмсгөлтэй боллоо. Ханхүү Жорж хөлбөмбөгт их дуртай. Ирээдүйд хөлбөмбөгийн тамирчин болж ч магадгүй” хэмээн хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин