Хүндийн өргөлтийн аваргууд тодорчээ
2015-05-27

Монгол Улсын 2015 оны залуучуудын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-24-нд Дархан-Уул аймагт болжээ.

 

Хүндийн өргөлтийн спортын мастер Ц.Амараа агсны нэрэмжит тус тэмцээнд “Хүч”, “Алдар” спорт хороо, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон аймгийн болон БХИС, ХСИС зэрэг 10 багийн 130 тамирчин өрсөлдсөн байна.

 

Тэмцээнд байгууллагын дүнгээр Д.Чинзориг дасгалжуулагчтай Тусгай сургалттай БТСДунд сургууль 428 оноогоор тэргүүн байр эзэлж, М. Сэлэнгэбаатар дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн тамирчид 384 оноогоор хоёр, Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн тамирчид 205 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарсан байна. Тэмцээнийг МХӨХ-ноос томилогдсон шүүгчид шүүж шилдэг залуу тамирчдаа тодруулсан юм.

 

 

Тэмцээний үеэр Дархан-Уул аймгийн дасгалжуулагч М.Сэлэнгэбаатар, Өвөрхангай аймгийн дасгалжуулагч Г.Дэмбэрэлдорж нарыг МҮОХ-ны “Алтан очир” одон, Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Д.Чинзориг, Олон улсын шүүгч Л.Одгэрэл нарыг “Олимпийн  алтан медаль”-иар тус тус шагнажээ.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин