Нийтийн тээврийн автобус дахин осол гаргалаа

Сүүлийн үед нийтийн тээврийн автобус осол аваар нэлээд гаргах болсон.
Тэгвэл өчигдөр Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Ханын материалын замд чиглэлд явдаг зорчигч тээврийн "Трансбус" ХХК-ны Daewoo маркийн автобус осол гаргажээ.
Тодруулбал, тус автобусны жолооч Т нь Х. Сонота маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч Б гэмтжээ.
Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр 341 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 235 дуудлага бүртгэгдсэн байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал: СБД-ийн нутаг Их тойр уу Ардын эрхийн хойд замд Х.Верна маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 41 настай эрэгтэй Д нарын 2 хүнийг мөргөж гэмтээжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ