“Спирт үү, Спорт уу” аяны нээлт болно
2015-05-27

Монголын Залуучуудын Холбоо 2012 оны хоёрдугаар сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлж  байсан юм. 

 

Энэхүү аяны хүрээнд “Залуу дугуйчин”, Nice bike клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулахын зэрэгцээ “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр явган аялал болон дугуйтай аялал зохион байгуулж иржээ.

 

Тэгвэл уг аяны 2015 оны нээлт ирэх зургаадугаар сарын 6-нд  болох бөгөөд тус холбооноос унадаг дугуйн парадыг зохион байгуулах юм байна. Энэ өдөр  нийслэлийн “Автомашингүй өдөр” тохиож байгаа ба энэ өдөр бүх нийтийг биеийн тамираар хичээллэхийг уриалж, нийслэл хотыг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатар марафон” зохиогдох юм.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ
2015-05-28