“FIFA”-ийн удирдлагуудыг баривчилжээ
2015-05-27

Швейцарийн цагдаа нар Дэлхийн хөлбөмбөгийн холбоо буюу “FIFA”-ийн удирдлагуудыг Цюрих хотноо баривчилсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэднийг авлига авсан, мөнгө угаасан хэрэгт буруутгаж, баривчилсан хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн байна.  

 

Баригдсан хүмүүсийн дунд “FIFA”-ийн нөлөө бүхий хүмүүс байгаа гэжээ.  Швейцарын цагдаагийн алба тэднийг АНУ-ын департамент болон Холбооны мөрдөх товчооны хүсэлтээр баривчилсан гэнэ.

 

“FIFA”-ийн удирдлагуудыг Цюрих хот дахь зочид буудлаас нь баривчилсан байна. Баригдсан хүмүүсийн мэдээллийг хэвлэлийнхэнд өгөхөөс татгалзаж “Мөрдлөгө явуулж байгаа. Удахгүй мэдээллүүд ил болно” гэж мэдэгджээ.  

 

Гэрчийн мэдээлснээр “Баригдсан зургаан эрхмийн дотор “FIFA”-ийн ерөнхийлөгч Сефф Блатер байгаа” гэжээ. Гэхдээ энэхүү мэдээллийг “FIFA”-ийн талаас үгүйсгэж, “Баригдсан хүмүүсийн дунд ерөнхийлөгч байхгүй” хэмээн хариу мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгууд нэг Унага ч билүү даага ч билүү морь ч гэдэг билүү нэг хөл нь байгаа биз дээ.
2015-05-27