Крис Браун найз охиноо зоджээ

Дуучин Крис Браун найз охин Карруче Траныг зодсон тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Крис, найз охиноо цохиж, уруулыг нь сэтэлсэн байна. Тран зодуулсныхаа дараа зургаа инстаграмдаа байршуулж “Өөдгүй амьтан” гэж бичжээ.
Крис охинтой гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа тэдний харилцаа хөндийрсөн юм. Тран саяхнаас загвар өмсөгч Тэйсон Бекфордтой болзох болсон аж. Дуучны дээрх үйлдлийг хардалтаас үүдэлтэй хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.
Крис 2009 онд найз охин Рианнад гар хүрч, зургаан сар хоригдож байсан билээ. Тэрбээр уураа барих сургалтад хамрагдахаас гадна сэтгэл зүйн хичээлд сууж байсан юм. 2013 онд Крис, Рианнагаас албан ёсоор уучлалт гуйжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ