Хэт халуун 1100 хүний аминд хүрлээ
2015-05-28

Энэтхэгийн Андрха Прадеш мужид хэт халуун өдрүүд үргэлжилж байна. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас “Хэт халууны улмаас өнөөдрийн байдлаар 1118 хүн амиа алдаж, 4780 хүн наранд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн” гэж мэдээлжээ.

 

Амиа алдагсдын тоо эрчимтэй нэмэгдэж буй учир удирдлагууд өндөр настан, жирэмсэн эх болон багачуудыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, зарим сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна. Сүүлийн нэг өдрийн дотор 200 гаруй хүн амиа алджээ. +40 хэмийн халуун ирэх сарын дунд хүртэл үргэлжлэхийг цаг уурын хүрээлэнгээс сануулж байна.

 

Андрха Прадеш мужид +50 хэмтэй байгаа учир халдварт өвчин гарахаас сэрэмжилж, мэргэжилтнүүд ариутгал хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин