Дарь-Эхэд 63 айлын орон сууцны шавийг тавилаа
2015-05-28

Улаанбаатар хотын 8 дүүрэг, 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж буй. Энэ төслийн хүрээнд 2014 онд нийт 560 айлын орон сууц, 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборын барилгуудыг ашиглалтад оруулсан бөгөөд төлөвлөгөөний дагуу 2015 онд 2492 айлын орон сууцыг ашиглалтад оруулах юм байна.

 

Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх эрх авсан “Магма од” ХХК 63 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхээр өнөөдөр шавийг нь тавьжээ. “Магма од” ХХК нь өнгөрсөн оны есдүгээр сард нийслэлийн Засаг даргын Захирамжаар Баянзүрх дүүргийн II хороо Дарь эх орчмын 4.5 га газарт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд одоогийн байдлаар 8 айлын газар чөлөөлөөд байна. Энэ онд 117 айлын орон сууцыг барьж дуусгах аж. Тус компани төслийн хүрээнд нийт 461 айлын 6 блок орон сууцыг барих аж.

 

Shuud.mn
Сонин хачин