Монгол, БНАСАУ-ын хэлэлцээрийг өөрчлөх шаардлагатай
2015-05-28

Монгол Улс, БНАСАУ-ын Гадаад хэргийн яамдын эрх зүйн газар хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болов.

 

Тус уулзалтыг Монголын талаас Гадаад хэргийн яамны Олон улсын эрх зүйн газрын захирал А.Төмөр, БНАСАУ-ын талаас ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын захирал Жин Жөн Хёб нар тэргүүлж, хоёр талын харилцаа, эрх зүйн хамтын ажиллагааны тодорхой асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр талууд олон улсын эрх зүйн чиглэлээр харилцан сонирхсон асуудлаар болон олон улсын гэрээг зохицуулдаг хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн талаар ярилцаж, хамтын ажиллагааны арга хэлбэрийн талаар санал солилцжээ.

 

БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгчдийг Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр Н.Оюундарь сайд хоёр улсын найрсаг харилцаа өргөжин хөгжиж буй хүрээнд иргэд харилцан зорчих, хөрөнгө оруулалт, нийгмийн даатгал зэрэг олон асуудлыг хэлэлцэх, хоёр улсын нийгмийн тогтолцоо адил байх үед байгуулсан зарим хэлэлцээрийг өнөөгийн шинэ орчин болон олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байгааг дурдаад хоёр орны Гадаад хэргийн яамдын эрх зүйн газрын хамтын ажиллагаа чухал түлхэц өгнө хэмээн үзэж байгаагаа тэмдэглэв.

Shuud.mn
Сонин хачин