06 сарын 06: “Автомашингүй өдөр”
2015-05-28

 

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах “Улаанбаатар-марафон-2015” гүйлтийн тэмцээн ирэх сарын 6-ны өдөр болно. Мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн хоёр ангиллаар явагдах тэмцээний бүртгэл энэ сарын 30-ны хүртэл явагдана. www.ub-marathon.ub.gov.mn гэсэн онлайн хаягаар бүртгэж байна.

 

Уг гүйлтийн тэмцээнтэй холбогдуулан энэ өдрийг “Автомашингүй өдөр” болгон зарлажээ. Энэ өдөр хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм.

 

Shuud.mn
Сонин хачин