Кейти найз залуутайгаа эргэн нийлжээ
2015-05-28

Дуучин Кейти Перри өнгөрсөн оны эхээр салсан хөгжимчин Жон Мауертэй эргэн нийлж, харилцаагаа сэргээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд 2012 оноос болзож, хамтран амьдрах болсон юм. Жон, Кейти нар өчигдөр Нью Йорк хотноо байрлах Диснейлэндээр зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Тэд өмнө нь үерхэж байхдаа зүүдэг байсан хос бөгжөө зүүсэн байжээ. Хэвлэлийнхэнд танигдахгүйн тулд тэд малгайтай цамц өмссөн ч амжилт олоогүй байна. 

 

Хосын салсан шалтгаан дуучин Майли Сайрусаас болсон юм. Учир нь тэрбээр нэгэн тоглолтынхоо үеэр Кейтиг үнссэн. Кейти, Майли нарын үнсэлцэж буй зураг олон нийтийн сүлжээгээр тарсны дараа Жон түүнээс салсан билээ. Дуучин бүсгүй энэ талаар “Майли бид хоёрын тэнэг гэмээр үйлдэл Жонд таалагдаагүй. Тоглолтын дараа Жонтой уулзахад надаас салахыг хүсч буйгаа хэлсэн. Тэгээд л бидний харилцаа дууссан” гэж ярьж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин