Унгарын сайдын айлчлал эхэллээ
2015-05-29

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартогийн манай улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Тэрбээр өнөөдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээр хийнэ. Мөн айлчлалын үеэр дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, зөвлөлдөх уулзалтын механизмыг байгуулах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
 

Мөн өнөөдөр Унгар Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны албан ёсны нээлтийн ёслол болох бөгөөд үүнд сайд нар оролцох юм байна. Бас Унгарын Гадаад хэргийн сайд өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, хотын дарга Э.Бат-Үүл нартай уулзана.

 

Түүний айлчлал энэ сарын 30-нд өндөрлөнө.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Биокомбинатын асуудлыг яривал мэддэг, бас амбицигүй, хүнтэй хэл амаа олчих хүмүүсийг нь л оруулаарай даа. Хэн ч хүлээн зөвшөөрөхгүй нөхдүүдийг оруулвал монгол нэрээ барна шүү.
2015-05-29