“Ганцаарчилсан” эрх баригчид
2015-05-29

АН-ынхан 30-уулаа байтугай 3-уулаа суугаад ойлголцоход бэрх эрхмүүд ажээ. Үүнийг эдүгээ эрх барьж байгаа төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын “Тавантолгой”-гоор  ойлголцолд хүрэх гэсэн хэлэлцээрийн өдрүүдээр жишээлэхэд хангалттай. Хоёр сар орчмын өмнө Тавантолгойн гэрээний төслийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үзэглэхэд бэлэн болсныг олон нийтэд мэдэгдсэн. Засгийн газрын тэргүүн мэдэгдэл хийгээд 24 цаг ч болоогүй байхад УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг нээхдээ уг гэрээний төсөлд гарын үсэг зурсан сайд нарыг огцруулах байр сууриа илэрхийлсэн. Харин Ерөнхийлөгч энэ төслийг “улстөрчдийн хоол болгочих вий, хурдан шийдээд явах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ төсөл популимзын сүүдэрт дайрагдан гацлаа.

 

“Тавантолгой”-н төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Засгийн газар өргөн барьсан хэдий ч парламентын танхимын босгыг давж чадаагүй байна. Энэ гэрээний төслийг 14 хоногийн дотор шуурхай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн санал АН-ын бүлгийн хуралдаанаар агаарт замхарч, өнөө ч парламентаар хэлэлцэгдсэнгүй. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд парламентаар хэлэлцүүлэхээс нь өмнө эрх мэдэл, албан тушаалаа ашиглан уг гэрээний төслийг нягтлах ажлын хэсгийг байгуулан “өөрийн хүн” Л.Эрдэнэчимэгээр ахлуулж, намынхаа хагарлын “гал дээр тос нэмчихлээ”.

 

Парламентад суудалтай улс төрийн хүчнүүд “Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх нь чухал байна. Түүнээс бус Засгийн газрын оруулж ирсэн хувилбарыг зөвшөөрөх эсвээс нэмэлт оруулах, цаашлаад дэмжихгүй байх эсэх нь чухал биш. Хамгийн гол нь УИХ-аар хэлэлцүүлээд явах хэрэгтэй” хэмээн эрх баригчдын үл ойлголцол дээр тоглолт хийж, улс төрд горилогчид “Эрх баригчид “Тавантолгой”-г гацаалаа. Гэрээний төслийг шуурхай хэлэлцэн баталж, эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой” хэмээн өөр өөрсдийнхөөрөө жиргэн өндөлзөж, шар нар, бор өдрийг өнгөрөөсөөр.

 

Тиймээс ч “Тавантолгой”-н гэрээний төслийг гацаасан олон нийт “хэргийн эзэн”-ээр парламент бус, сөрөг хүчин ч бус, хэлэлцүүлгээс өмнө хянуулах ажлын хэсэг байгуулсан спикер ч бус харин Л.Эрдэнэчимэгийг цоллоод байна. “Тоон дотор үсэг цохиж явна” гэгчээр “Монос”-ын эмийн асуудлаа зохицуулж чадахгүй байж стратегийн асуудал руу үсрэн орж, “утсан хүүхэлдэй”-н ажлыг хийж байгаад олон нийт жийрхэж байна лээ.

 

“Тавантолгой”-н гэрээний төслийг хянасан талаарх мэдээллээ намын бүлэг, УИХ дээр танилцуулалгүй, хэвлэлд ганцаарчилан мэдээлэл өгсөн нь УИХ дахь АН-ын бүлгийнхээ зэвүү эгдүү хоёрыг зэрэг төрүүлсэн хэрэг болов. Дотоод хагарал, зөрчлөө тогоон дотроо хадгалаад байдаггүй нь АН-ынхны гэм биш зан. Тиймээс ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Тавантолгойн гэрээний төслийг хянах асуудлаар ганцаарчилсан мэдээлэл өгсөн нь буруу. Намын бүлэгтэйгээ зөвшилцөх ёстой” гэсэн үгийг Л.Эрдэнэчимэг гишүүнд хаяглан хэлнэ лээ.

 

Зөвхөн “Тавантолгой”-н асуудал эрх баригчдыг зөрчилдүүлсэн юм биш. Өөрсдийнх нь байр суурь, хүсэл зорилгод нийцэхгүй бол өөрийн нэр төрөө эрхэмлэн намынхаа өөдөөс турхирсаар байдаг нь хачирхалтай.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан 7 жил орчмын өмнө “7 сарын 1”-ний үйл явдалд биечлэн оролцсоноор хуулийн байгууллагаар шалгагдан, “Монгол Улс”-ыг уншуулах шахаад байхад АН түүнийг нөмөртөө авч хамгаалсан. Ер нь өөрөө АН-д “амь авраарай” хэмээн хадаг барьж элсэн орсон эрхэм. Цаашлаад хишиг буяныг нь ч хүртэж, АН-аас парламентад нэр дэвшин сонгогдоод байгаа. Харин өнөөдөр эрхэм гишүүн  “хүний хүүхэд хүрэн бөөр”-тэй гэдэг шиг л үе үе хаврын тэнгэр шиг ааш гаргадаг нь нууц биш. Тэрбээр АН-ын экс дарга, экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шүүмжилж, огцруулахыг санаачилсан эрхмүүдийн нэг. Шинэчлэлийн Засгийн газарт шүүмжлэлтэй ханддаг байсан түүнийг нийгмийн зарим хэсэг нь зоригтой, намдаа тал засдаггүй хэмээн магтдаг байлаа.

 

Саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлахдаа “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд тохиролцоонд хүрч, холбогдох хүмүүс гарын үсэг зурсан. Дубайд болсон үйл явдал монголчуудад төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдад таатай мэдээлэл болж, эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шанг татаад байна. Олон улсын хөрөнгийн зах дээр манай хувьцаа, бондын үнэ өссөн эерэг мэдээлэл гарлаа. Харин үүнийг шүүмжлэх хэсэг байсан. Энэ нь ч зөв. Асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа хэсгийн үзэл бодлыг ч хүндэтгэх ёстой. Гэхдээ шүүмжлэлд популизм байж болохгүй. УИХ дахь бие даагчид “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөг шүүмжилсэн бол МАН, “Шударга ёс” эвслийн бүлэг нам жим байгаа. Гэтэл “Дубайн гэрээ хулгайн гэрээ болсон. Шийдлийн Засгийн газрын хойдхыг уншина” гэж Ж.Батзандан гишүүн жиргэлээ. Харин түүнийг дэмжигч хэсэг “өөрөө сайдын албанд томилогдоогүйдээ хорсож явдаг нөхөр байна” хэмээн түүнд хандах хандлагаа өөрчилсөн байх юм.

 

Сүүлийн үед эрх баригч АН-ынхны хоорондын маргаан чуулганы хуралдаан дээр төдийгүй байнгын хорооны хуралдаанаар ч үргэлжлэх болжээ. Өөрөөс нь эсрэг санал гаргавал хуралдаан хувийн асуудлаар үргэлжилнэ. Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Ганбат хэлэлцэж байгаа асуудлаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй зөрчилж, улмаар бие биенийхээ царай зүсний хачныг дуудалцан, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд сайдыг огцруулах асуудал хөндөх дээрээ тулав. Харин маргаан үүсгэсэн асуудал нь ёстой хөгийн, микрофон булаацалдсанаас үүдэлтэй.

 

Энэчлэн дурдаад байвал эрх баригчдад ганцаарчилсан тоглолтгүй эрхэм өдрийн од шиг. Парламент дахь бүлгийн гишүүд нь эе эвээ хичээн, төрд ноён нуруутай зүтгэж чадахгүй байхад жирийн гишүүд нь намын аппаратынхантайгаа үг зөрөлдөн, эсэргүүцэн босоод байгааг буруутгах аргагүй.

 

Эрх баригчдыг парламент дахь бусад намууд бус АН-ынх нь гишүүдийн үл ойлголцол, тонхилцоон үнэгүйдүүлж тэр хэрээр төрийн ажлыг ч хүчгүйдүүлж байна.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Enkhlen guai, ta ch bas ene sedvees yaj dutahav tiimee? End tendhiin hog novsh tuugeed bichchihsen, humuusiin hoorond yas hayj hov jiv hooj uralduulah gesen hoorhiileltei bichleg bn daa, chamd ene sedev ahadna, utsan huuheldei-n suuj bgaa ordond suuj chadahaar bolovsroloo deeshluulcheed iimerhuu sedveer orold hoorhii chi min
2015-05-30
ҮНЭН:
Доорх холбоосоор Оюутолгойн гэрээний хачиргүй үнэнийг үзнэ үү? httpswww.youtube.comwatch?v=Mn7dBdickBA
2015-05-29
ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ НҮЦГЭН ҮНЭН !!!:
ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ХАЧИРГҮЙ ҮНЭНИЙГ ДАРААХ ХОЛБООСООР ҮЗНЭ ҮҮ? httpswww.youtube.comwatch?v=Mn7dBdickBA
2015-05-29
зочины:
МАНАН,МАНАН,МАНАН,МАНАН,МАНАН,МАНАН 2016 онд манай гаригаас зайлаарай!!!!!!!!
2015-05-29
зочины:
МАНАН,МАНАН,МАНАН,МАНАН,МАНАН,МАНАН 2016 онд манай гаригаас зайлаарай!!!!!!!!
2015-05-29
зочин:
Ийм л хүмүүсээр төрөө бариулж байна даа, АН 2-хон жилийн дотор улс орныг унагаалаа, тэнэгүүд
2015-05-29
-””:йыбө:
Ханаж цадаагүй юу?
2015-05-29
irgen:
Хөгийн юмнууд яана даа . ийм хүмүүсээр төрөө бариулчихаад санаа амар суух боломж үнэхээр алга. Хүн чанараар хөлийн хуруунаас дор болчихсон 76- хүн TV-ээр хүний амнаас гарахааргүй муухай үг хэлж бие биенээ доош нь хийж санаа нь амардаг төрийн түшээдийг бүгдийг нь зайлуулахсан.
2015-05-29
Zochin:
Сонгуулийн хуулийг боловсронгуй болгож Эрдэнэчимэг Ганбаатар гэх мт гажигтай сизотой хүн сонгогддоггүй харин дэлхийн даяарчлалд хөл нийлүүлэн алхаж сэтгэж бүтээж чаддаг хүмүүсээр төрөө түшүүлэхгүй бол тэнэглэл мангууралын хор уршиг ард түмний нуруун дээр бууж улс нь дампуурч улс төрчид нь бүдүүрсэн он жилүүд үргэлжилсээр байх болно.
2015-05-29
Зочин:
МАН АН хоер хоеулаа адилхан
2015-05-29
Зочин:
neeree ene erdenchimeg zailuul u bodoj bnaa, hoorkhii u ch oilgodogguim bnal sh dee iim l huneer tug takhij utsan huukheldei bolgokhoo medne l dee nuguudukh n huurtaad durdee itgeed elgiin avakhiimaa
2015-05-29
zochin:
populistuud bol mangas seremjtee baigtuun ganbaatar uyanga batzandan naraas salax bolson
2015-05-29
zochin:
ene uxej xevtsen populistuudaas xurdan salacgui bol mongol dampuurna shuu ard tumen min
2015-05-29
Зочин:
Таван тллгойг ЯАСАН Ч ЭМ СИ ЭС ГЭХ ОДЖАРГАЛ ШУНАЛТАНД ӨГЧ БОЛОХГҮЙ ШҮҮ.
2015-05-29
манай нам:
манай нам яана даа.үнэхээр төрд байж болохгүй юм л хийгээд нэр хүндээ унагаад байхийм даа.Хаа ч ардчилал гэж харагдахгүй байхийн.Энэ автобуснуудын ажилчдыг яаж үл тоож,доромжилж,басамжилж байгааг хар даа.Жолооч,кондукторууд хүн биш юм уу? Нөгөө ард түмэнтэйгээ хамт ерөнхийлөгч,нөгөө улсын баатар БАТҮҮЛ ХААНА БАЙНА.нэг бөхийн авгайг дийлэхээ больсон чи аргал гээд сууж байдаг НӨГӨӨХ НЬ АЖИЛЧДАА ГАРГАЖ ХАЯЧИХААД АН БАЙХАД би та нартай үзэж тарна гээд сууж байдаг. ажилчин ангаийн эрх ашгийг хамгаалдаг ганц байгууллага ҮЭХ-г буруутгах гээд бүх хэвлээл мэдээлллийг худалдаж аваад суухийн.жолооч нараа боловсруулаагүй хөгжүүлээгүй үргэлж дарамталж байдаг Одонтунгалаг битгий намын нэр хүндийг унагаад өөрөө боловсролгүй бүдүүлэг мал гэдгээ харуулаад байгаач.
2015-05-29
AH:
АН гэж баахан өөр өөрсдийн эрх ашгийн төлөө зүтгэсэн хүмүүс болж дэ
2015-05-29
гантөгс:
Батзандан гишүүн бол үнэн үг хэлж үхэр буу шиг хүчтэй байгаа гол нь АН буруу шийдвэр гаргаж байгаа учраас намаа буруутгаж байгаа шүү дээ дэмжиж байгаа нийлээд идээд байхгүй шударга загнаж байгаа нь таалагдаж байна
2015-05-29
Зочин:
2016 онд МАН тас хийх нь дээ АН- хан өөрсдөө унах нүхээ сайн ухаж байна даа Эцэст нь ард түмэн хохирно
2015-05-29
Зочин:
Hussen huseegui, ene hedtei hedgui ardchilal garah l baisan.tuhain tsagt ene hed l taarsan
2015-05-29
Зочин:
15 tolgoitoi atgaaljin har mangas sanaand buuj bna
2015-05-29
Зочин:
Алтанхуяг шиг энэ намыг аваад явах аавын хүү алга нь батлагдсаар Бүр батлагдах нь дамжиггүй л болсоор
2015-05-29
Зочин:
Sayhan, ungursun 2 dahid bil yy dee, delgyyrt ideh uuh zyil cugluulsn yavj baital neg emegtei minii ard ..... Oo naiz n naadahiig chin ih hurlaar oruulaad shiideed ugye gelee,za ene hen gegch erh medelten delgyyrt iim asuudal yaridag bilee geed ergeed harsan chin UIH iin erhem gisguun Erdenechineg. Ajlaa tanhimdaa hiimeer yum daa.
2015-05-29
Үнэн үг:
Ардчиллын нэр барьж ард түмний толгой угаагчид угаасаа мөн чанар нь тэр Социалист тогцолцооны хариуцлагатай шаардлагатай нийгэмд багтаж шингэх газаргүй үл бүтэх луйварчид хар захын панзчид алуурчид хулгайд гаршсан этгээдүүд цаг үеийн салхийг овжноор ашиглан эх оронч баатарын дүрд хувирцгаан төр, ард түмний бий болгосон бүгдийг идэж ууж завшиж баяжих аянд мордсон нь тэр. Тэдэнд эх орон олон түмэн гэсэн эрүүл сэтгэлгээ, хөдөлмөр зүтгэлээр хийж бүтээх чадварч байхгүй эрх тушаалд очихоороо яаж төр ард түмний хувь заяаг дампууруулж байна вэ дээ. Ярьж хэлж, гаргаж байгаа хууль шийдвэр бодлого нэртэй бичиг баримтынх нь цаана дандаа хувийн луйвар нь нуугдаж байдаг новшнууд
2015-05-29