“Шударга ёс”-чууд шийдэх нь тодорхой болов
2015-05-29

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрын хувь заяаг УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг бүр тодруулбал эвслийн бүлгийн О.Баасанхүү, Г.Уянга, Л.Цог, З.Баянсэлэнгэ нар тэргүүлэн бие даагч гуравтай хавсайдан шийдэх нь тодорхой болж байна. Тэдэнд хүч нэмэрлэх улстөрчид МАН-аас Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, С.Бямбаяцогт гээд хөвөрч өгнө.


Хамгийн гайхалтай нь эрх баригч гэгдэж байгаа АН-аас Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Х.Баттулга, М.Зоригт, Л.Эрдэнэчимэг бүр аягүйтвэл УИХ-ын дарга З.Энхболд ч Ч.Сайханбилэг сайдын эсрэг кноп дарж мэдэхээр байдал тун базаахгүй тийшээ эргэж байна.


Тэртэй тэргүй Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нарыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирсэн олон тооны өргөдөл, санал гомдлын дагуу огцруулах асуудлыг тун удахгүй УИХ-ын даргад өргөн барих нь тодорхой болсон дээр нэмэгдэн гүйцэтгэх засаглалын тэргүүнийн Дубайд үзэглэсэн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг нягтлан шалгахаар болоод байгаа нь асуудлыг гарцгүй болгож эхлэв. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хамгийн хурцаар тавьж байгаа УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өчигдөрхөн “Ч.Сайханбилэгийг огцруулах өргөдөлд одоогоор 17 гишүүн гарын үсэг зураад байна. Харзнаж байгаа гишүүн бол олон бий” гэж байсан. Товчхондоо хуулийн дагуу Шийдлийн Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах 19 гишүүний нэр тодроход бараг л бэлэн болжээ гэсэн үг.



Уг нь сая Дубайд нууцгайхан гарын үсэг зурах ёслолд оролцсон Ерөнхий сайд тун удахгүй АНУ-руу хөлгийн жолоо залж, бас л Монголын асуудлыг далайн чинадад ярилцахаар бэлтгэлээ базааж байгаа юмсан. Гэтэл Н.Алтанхуягаас Ерөнхий сайдын тамгыг хүлээж аваад ийнхүү долоохон сарын дараа өөрөө асуудлаа шийдүүлэх болчихдог юм байна. Дубайгаас буцаж ирсэн даруйдаа Ерөнхий сайд маань “Монголчууд Оюутолгойгоос 54.9 хувийн ашиг хүртэнэ” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга асан, насаараа данс тооцоо, санхүүгийн асуудалтай зууралдсаар яваа УИХ-ын бие даагч гишүүн Ц.Даваасүрэн “Оюутолгой 2015 онд 3.9 их наядын борлуулалт хийхээс 320 тэрбумыг татварт тооцно. Арван хувь ч хүрэхгүй байна гэсэн үг. 1.8 тэрбумынхаа зээлийн хүүг төлөөд тооцоход 320 тэрбумынхаа талыг нь л төсөвт төлнө. 3.9 их наядын борлуулалт гэдэг бол бидний батласан төсвийн 70 хувь нь.



Товчхондоо Оюутолгойд төсвийн найман хувьтай тэнцэх татвар ногдуулаад тавхан хувь нь төсөвт орж байгаа” гэж шал эсрэгээр тайлбарлаад байдаг. Харин Оюутолгойг анхнаас нь эсэргүүцсэн С.Ганбаатар гишүүн “Оюутолгойгоос Монголчууд 70 жил татвар авч чадахгүй нөхцөл бүрдчихсэн” гэсэн. Тэгвэл яах аргагүй АН-ын гишүүн хэрнээ өмнөх болон энэ Засгийн газрыг хамгийн их шүүмжилдэг, Ч.Сайханбилэгийг огцруулахаар гарын үсгээ зурчихаад байгаа 17 гишүүний нэг нь байх магадлалтай Ж.Батзандангийн хувьд “Дубайн гэрээ хулгайн гэрээ болсон. Оюутолгой дууссан” хэмээн өчигдрийн УИХ-ын чуулган дээр палхийтэл нь хэлчихсэн.

Хамгийн сонирхолтой нь УИХ дээр ирээд сар гаруй гацчихаад байгаа Тавантолгойн гэрээг нягтлах ажлын хэсэг дуртай дургүй ажилласан болж, цаг хожиж байгааг УИХ-ын даргын алсын бодолтой холбон тайлбарлаж эхлээд байгаа нь энэ Засгийн газрын хувь заяаг шийдэх асуудал ихээхэн өндөр авч эхлээд байгаагийн нотолгоо мөн.



Хэдийгээр төрийн гурван өндөрлөг байсхийгээд Нүхтэд цугларч, Тавантолгой, Оюутолгойн асуудлаар байр сууриа нэгтгэхээр чармайж байгаа ч тус бүрийнх нь ард байгаа аварга том амбиц тэдний хэврэгхэн нэгдлийг бяцалж дөнгөөд байна. УИХ-ын дарга З.Энхболд хэзээ, ямар гэнэтийн шийдвэр гаргахыг өөрөөс нь өөр хэн ч тааварлах боломжгүй. Тавантолгойн асуудлаар тэнгэр ниргэх шиг хилэнтэй үг хэлснээрээ тэр яг хөдлөхөд бэлэн болоод байсан дэлхийн хэмжээний том төслийг хоёр гараараа түлхэн зогсоож дөнгөсөн.


Тэгвэл одоо Ж.Батзандан шиг “Дубайн гэрээ хулгайн гэрээ болсон. Оюутолгой дууссан” хэмээн шазуур зуусхийн аятай цагийг хүлээж суухыг ч үгүйсгэж болохгүй. “Ерөнхийлөгчийн хүн” гэгддэг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “З.Энхболд даргын хувьд толгой сайтай, маш ухаантай хүн. Гэхдээ хэтэрхий хатуу зангаасаа болоод намынхаа нэр хүндийг өсгөх хэмжээнд намаа авч явж чадахгүй байна уу гэж харж байна. Намын дарга хүн аливаад зөөлөн хандах ёстой. Амбицаа дотроо нуух ёстой” хэмээн ярилцлага өгсөн нь мэдээлэл сайтайн хувьд ямар нэгэн чимээ сонссон хүний үг шиг л санагдаад байгаа юм. “Дараагийн Ерөнхийлөгч” гэгддэг УИХ-ын дарга З.Энхболдын толгойд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн талаар ямар төлөвлөгөө зангирч явааг барин тавин хэлэх боломжгүй ч сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлыг сайтар нягтлан тунгаавал тийм ч өөдрөг төсөөлөл буухгүй байгаа юм.


Харин Ерөнхийлөгчийн хувьд “Ямар ч тохиолдолд Засгийн газрыг унагаад хожсон түүх байхгүй. Хуйвалдаанаар Ерөнхий сайдаа унагалаа гээд АН хожсон түүхгүй” гэдэг үгэн дээрээ зогсож байгаа болов уу. Болов уу гэсэн нь сүүлийн үед төрийн тэргүүндээ итгэхийн аргагүй янз бүрийн мэдээлэл бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр хангалттай цацагдаж, итгэх, үл итгэх тэнцвэрээ алдсан тул ерөнхийдөө байдлыг харзнахаас өөр сонголтгүй болж байгаа юм.



Ямартай ч О.Баасанхүү, Г.Уянга, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ж.Батзандан нар Шийдлийн Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах галт тэргэндээ нэгэнт сууцгаажээ. Харин тэр галт тэрэг хэдэн вагон чирэх, хаа хүрч зогсох, эсвэл зогсолтгүй дохиогоо хангинуулсаар, дугуйгаа чихруулсаар уухилан зүтгээх байх эсэхийг ирэх өдрүүд Монголчуудад харуулах нь тодорхой болов.

 


Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
АН-ын гишүүн:
АН дотроо битгий хөлөө жийлцээчээ.Та нар хийж байгаа хүмүүсээ дэмжиж ажиллаач.Бүгд л албан тушаалын төлөө улайраад байгаа мэт муухай харагдаж байна.Та нарыг дэмжсэн мянга мянган жирийн гишүүдээ бодооч.Улс орноо бодооч.Одоо засгийн газрыг унагавал гадаад ертөнцөд монгол улс нэр хүндээ алдана. АН 2016 оны сонгуульд нам ялагдана шүү.
2015-05-30
IRGEN:
zavaaan ymnuud uls orniiig yvuulahguinee uynga ene ter bol odoo bolioo zalhaj bna hanalaaaa.zailaad og populistuud
2015-05-30
balai GANBAATAR:
Zasgiin gazryn ajlyg hiilhechee Ganbaatar,Uyanga terguutei sdaanuudaa,tiim l mongoloo gesen setgel baidag l yum bol dahin songuul yavuulj uursdiiguu zailuultsgaa dur esgesen hunentseruudee...
2015-05-30
Baagii:
MONGOL ULS ENE DAMPUURLAAS GARAH GANTS ARGA BOL TORIIN ERGELT. OOR ZAM BAIHGUI.
2015-05-30
zochin:
Torooroo togloj hanalaa. Odoo boliyo gadaadiinhan gaihaj baigaa baihdaa 3 sayahan baij dotroo uchraa oldoggui. Heruultei ail oodoldoggui. Zaluusaa ajilluulaya Dahin dahin ogtsruulsaar baital Mongold itgeh hun baihgui bolloo. Hun neree togos odoo
2015-05-30
mongol:
zov demjij bainaa hurdan zailuul saikhanbileg bayartsogtiig mongoliig zarij duuslaa
2015-05-30
Hyyhed:
Ene Saihanbileg arai bishee yadaj bhad Bayartsogttoi hamtrahaar chin olon hubisagch gej soliorood yo hiih be dee ene har zaluugaaraa shu alien den shingechih gej bas bn aaHanadag boloosoi Yhehdee abch yabah geed bgaa um bhdaa
2015-05-30
Зочин:
дэмжиж байнаа
2015-05-29
зочин:
Огцруулаа муу гөлийсөн новшийг тэр ЧИНЗОРИГ, ОЮУНХОРОЛ, ШИЙЛЭГДАМБА нартай нь
2015-05-29
АН ухдэл болно:
Энэ малуудын дунд ороод бомбог тэсэлчих аавын хуу байдаггуй юм байх даа!!! АН-н гишууд унэхээр ухээнц байна. Ядаж ирэх сонгуулийн дараа бугд гудамжинд гарна гэдгээ ойлгож Тугжилуудийнхээ эсрэг юм хийдэггуй юм байх даа?!
2015-05-29
АН ухдэл болно:
Энэ малуудын дунд ороод бомбог тэсэлчих аавын хуу байдаггуй юм байх даа!!! АН-н гишууд унэхээр ухээнц байна. Ядаж ирэх сонгуулийн дараа бугд гудамжинд гарна гэдгээ ойлгож Тугжилуудийнхээ эсрэг юм хийдэггуй юм байх даа?!
2015-05-29
erhem hundet uher mongoluudaa:
kkkk tanuus odoo oilgooo turt ulsiig avaad yavchih hun unendee odoo ta nar dund alga ooo kkk muu arhichin chenj hulgaich zavhai zalhuu luivarchin malnuudaa odoo oilgood togloomoo duusgaad tal saihan nutagtaa uheree hariulaad bj bai uur yuch hereggui ee
2015-05-29
тооцоо бодох цаг болжээ:
ЯПОН СОЛОНГОС УЛСУУД МАНАЙ ТӨР ЗАСГИЙН УДИРДЛАГУУДАД ТАНАЙ ОРНЫГ ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БОЛГОЧИХУУ ГЭХЭД ЗА ЁСТОЙ ТЭГЭЖ Л БОЛОХГҮЙ ШҮҮ МАНАЙ УЛС ЧИНЬ ХҮН АМ ЦӨӨТЭЙ АЖИЛЛАХ ХҮЧ БАГАТАЙ ТАНАЙ УЛСААР НЭГ ТАРААД АЛГА БОЛЧИХНО ЦААДУУЛ ЧИНЬ НҮҮДЭЛЧИН УГШИЛТАЙ, БАСЧГҮЙ АРХИ УУЧХ ГЭЭД БАЙДАГ ТЭГВЭЛ ЗОДООН ЦОХИОН ХИЙГЭЭД УЛС ОРНЫ ЧИХИЙГ ХАЛУУЦУУЛААД БАЙЖ ЧАДАХ ХҮМҮҮС ГЭЖ ЗАЛИДААД ЯС ЮМАН ДЭЭР МОНГОЛЧУУДЫГ ЯПОНЧУУДЫН ЗАРЧИМЧ ХӨДӨЛМӨРЧ ТУУШТАЙ ЯС ЧАНАР, СОЛОНГОСЧУУДЫН АВИЛГЫГ ҮЗЭН ЯДДАГ ТЭМЦЭГЧ НЭГДМЭЛ БАЙДЛЫГ СУРАЛЦЧИХНА МӨНГӨЖӨӨД ТӨРӨӨС ХАМААРАЛГҮЙ БОЛЧИХНО ЛУЙВАРЧИН БИДНИЙ МӨН ЧАНАРЫГ ТАНИЧИХНА ГЭХЭЭС ҮСТЭЙ ТОЛГОЙ НЬ ӨРВИЙЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. МОНГОЛООС ГАРГАХГҮЙ ЭНД НЬ АЖИЛГҮЙ ОРЛОГОГҮЙ БАЙЛГАЖ АЛБААР ЯДУУРУУЛЖ, ӨРӨНД БАРИУЛЖ ӨТӨНД ИДҮҮЛЖ ӨЛСГӨЖ ЦАНГАЖ ХОДООДООР НЬ АМАНДАА АТГАНДАА БАГТААГААД БАЙГАА ХОРИН ХЭДЭН ЖИЛ ТӨРД ЭЭЛЖЛЭН ГАРДАГ 50-ИАДХАН ЛУЙВАРЧИНТАЙ ТООЦОО БОДОХ ЦАГ БОЛСООН. ЯПОНЫ ПАРЛИАМЕНТЫН НЭГ ГИШҮҮН МАНАЙ НЭГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ АСУУСАН БАЙДАГ ТАНАЙ ТӨРД ЭЭЛЖИЛЖ ГАРАА
2015-05-29
kkkk:
yamar yumni shudraga yos veeee??????????? shudraga bus evsel uursdiig ni toohgui bhor shantaaj hiij bj mungu alban tushaal avna byr ogtsorvol uursduu saidad zutgene eliirsen humuus ih idej uu baga idej uu sain nuuj uu muu nuuj uu gdgeeree l yalgarna shtei tomchuud ni tgd husam goridogchid.Uyanga Ganbaatar metuud bol shantaachlagchid hen ruu ch hamaagui hezee ch hamaagui hutsaj l yavdag nohod gaigui hool, tavibal duugai bno yas ugvul hutsaal bna Mgl-n uls turiin zuraglal erduu ni ene.Mass ni maanagduu nulims tuslaad hooloi chichireed yarival sain gj itgeed umuuruud ayagui bol urduur ni orood uhne huurhii duu yana daa bid
2015-05-29
Зочин:
baasanhuu bol enhbayriin utassan huuheldei shde ene enhbayrch bidniig taiwan bailgahgui ni de aimshigtai yum
2015-05-29
Зочин:
бүүр нэг идээд уугаад сурцан шантааж хийдэг хэдэн гаруудын олонлог байх шив дэ
2015-05-29
Зочин:
iim erguu malnuud bas baidagaa ene ulsiig dampuulahiig husej bga humuus l iim hiij ywaa neg ni ediin zasgaa awrah gej hicheej bhad nogoo hed ni tarah geed ywaj bdg ganbaatar uynga baasanhuu geh metiin medleg bolowsrolgui gudamjinii yumnuud toroos zailaasai
2015-05-29
олр:
Баасанхүү, Ганбаатар, Уянга гэх мэт эргүү хэдэн популистууд болиосой
2015-05-29
Зочин:
odoo ene heden humusees bolood zasgiin gazar unaad OT ywahgui bhiin bol manaih sonooloo gesen ug manaid dahij hen ch itgej naidaj horongo oruulalt hiihgui ni todorhoi yu bodoj ingej ywdiin boldoo ene zasag unasan ch unaagui ch ediin zasgiin hymarl baisaar l bna
2015-05-29
tsogtoo:
Irguuleen Altankhuyag ni bolson deer dee
2015-05-29
Zochin:
Тэнэглэл мангууралын охь манлай Ганбаатар, Уяанга, Эрдэнэчимэг, Бат -Эрдэнэ нар мандтугай.Монголын тэнэг улс төрчид маш олон болтугай
2015-05-29
zochin:
gariin useg zursan 19-n gishuun dahin ard tumnii sanaliig avna gej goridoh hereggui shuu. Yum hiih gej baigaa hunee unagaj avaad mongol ulsiig dampuurald hurgeh tegsneeree orsoldogchiin ner hund unah bolno gesen teneg sanaa aguulsan novshnuudiig dahin hezeech songohgui shuu.....
2015-05-29
Зочин:
sain bna.
2015-05-29
Иргэн:
Түрүүчийн ЗГ огцорч байхад З Энхболд би Ерөнхий сайд болохгүй гээд байсан.Бодоод байх нь ээ ЕС болмоор санагдаад болжгүй л дээ.Тэгээд л хор тарааж эхэллээ.Одоо Манай нам хариуцлага хүлээх болохоор даргын хувьд зүтгэхээс өөр аргагүй боллоо гэж шогтох нь л дээ Ээ дээ энэ бэлтрэг үү АН-ынхан түүнээс яаж салж авна даа
2015-05-29
Зочин:
энэ Монгол Улс чинь ерөөсөө дампуурчихаад байна ш дээ ТАМИНЬ ЭЭ????
2015-05-29
Зочин:
ogtsorvol tqaarna bugd
2015-05-29
Харж л байя:
Энэ хэд амьдралаас тасарцан гэдэг нь улам бүр лавширч байх шив дээ. Сурсан ном эрдэм нь хаагуураа орцийн амьдралын ухаанаар тааруу л гарууд байнө уу даа. Засгаа огцруулаад Шудрага Бусын замаар замнаж цэнгэлийн магнайд хүрч шамбалын оронд орох нь тодорхой болох шив. Яахав та нар засгаа огцрцуулна л биз. Та хэдийгээ 2016 оны сонгуулиар хөнтрөхөө бид чинь мэдэлгүй яахав дээ. Даанч.муу гөлөгүүд УБ- т өрсөлдөх хоншоор байхгүй л дээ. Бүгд дахин УБ-асс гарч чадахгүйгээ мэдэж байгаа тул бүгд хөдөө орон нутгийн гэнэн итгэмтгий тархийг угааж гарч ирэхийн тулд хөдөө тийш зорих гишүүдийн зам балрахгүй гэдэг үг байдаг байх аа. Монгол улсын хоолойн тээглэсэн хахааны яснууд даа
2015-05-29
zochin:
arai l bish bnaa ene zasag tor. odoo daraagiin zasgaa baiguulah gej hereldseer btal 16 onii songuuli n boloh yum bna l daa. tamiin togooniihoon boliochee
2015-05-29