”Хүүхдэд инээмсэглэл бэлэглэе аян-2015” амжилттай зохион байгуулагдлаа
2015-05-29

“Цэцээ Гүн” Ротаракт клуб нь Олон Улсын Ротари хөдөлгөөний 3450  (Хонг Конг, Макао, Монгол, БНХАУ-ын Гуангдонг муж) дүүрэгт харьяалагддаг бөгөөд ашгийн бус, төрийн бус, шашны бус хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах зорилго бүхий нийгэмд үйлчилдэг байгуулага юм.
 
 
Тус клуб нь байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилгын хүрээнд олон төсөл хөтөлбөр, арга хэмжээг амжилттай зохион байгуулж ирсэн. Эдгээр төсөл хөтөлбөрүүдээс дурьдвал “Цэцээ Гүн” Ротаракт клубын нэрэмжит “Хүн бүр сурах эрхтэй - оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж Монголын их дээд сургуулийн 7 оюутанд нийтдээ 12 сая орчим төгрөгийн тэтгэлгийг олгосон байна. Мөн “Хүүхэд аз жаргалын цэцэг”, “Эргэлтээр итгэл бэлэглэе”, “Хүүхдэд инээмсэглэл бэлэглэе” зэрэг аянуудыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн байна.
 
 
Энэ жилийн хувьд “Хүүхдэд инээмсэглэл бэлэглэе аян”-ыг Хүүхдийн баярыг угтан 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хүннү молл цогцолбор төв дээр зохион байгууллаа. Тус аянд ЕБС 34-р сургуулийн бага ангийн сурагчид, хамтран ажилладаг хөгжлийн төвийн нийт 100 гаруй хүүхэд багачууд хамрагдсан бөгөөд хүүхдүүдийг Хүннү молл төвийн тоглоомын төвд тоглуулан, Цэцээ гүн ротаракт клуб болон ивээн тэтгэгч байгууллагуудын бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн гарын бэлгээр баярлуулж инээмсэглэл бэлэглэлээ.
 
 
Тус арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд өөрсдийн бэлдэж ирсэн дуу бүжиг, урлагийн номерыг Хүнн Молл төвийн тайзнаа сонирхуулсан нь баяр дээр баяр нэмж, аяны арга хэмжээг улам илүү сонирхолтой хөгжилтэй болгосон  юм.
 
 
Цэцээ Гүн Ротаракт Клубын “Хүүхдэд инээмсэглэл бэлэглэе аян”-ыг ХҮННҮ МОЛЛ, СҮҮ ХК, ТАЛХ ЧИХЭР ХК, ЖИ ЭН БЕВЕРЕЖИС ХХК, ЭЙ ЭЙЧ ЭМ ХХК,  КЛОУН МОНГОЛ ШОКОЛАДНЫ ҮЙЛДВЭР гэх мэт байгууллагууд дэмжиж, хамтран ажиллалаа. Ингээд хамтарч ажилласан бүхий л байгууллага, сургуулиуд, хүүхэд хөгжлийн төвийн хамт олонд баярлаж талархсанаа  илэрхийлж байна.
 
 
 Монголын нийт хүүхэд багачууддаа хүүхдийн баярын халуун баярын мэндийг хүргэе!
 
 
Цэцээ Гүн Ротаракт Клуб
 
 
 
 
 
 
 
 
Shuud.mn
Сонин хачин