“Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ыг бүртгэлээ
2015-05-29

“Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Ц.Баянбилэгээс гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.

 

Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв.

 

Ийнхүү Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам нь улсын бүртгэлд бүртгүүлсэн 23 дахь нам болж байгаа юм.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин