Унгарын Элчин сайдын яам нээгдлээ

img

Унгарын Элчин сайдын яамны албан ёсны нээлт сая болов. Нээлтэд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон албаны хүмүүс оролцов.

 

 

Энэ онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Энэ ойн хүрээнд Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа албан ёсоор сэргээн нээж буй нь энэ аж. Унгарын тал Элчин сайдын яамаа 2006 оноос хаагаад байсан юм. Нээлтийн үеэр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Түүхэн хэлхээ холбоотой унгар андууд маань Монгол оронд эргэн ирж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад энэхүү Элчин сайд чухал ач холбогдолтой” гэдгийг тэмдэглэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ