Хамгийн баян нь Жессика Алба
2015-05-29

“Forbes” сэтгүүл ямар нэгэн уран бүтээлд тоглохгүйгээр хувийн бизнесээсээ хамгийн их ашиг олсон уран бүтээлчээр холливуудын нэрт жүжигчин Жессика Албаг нэрлэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй тус сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн байна. Жессика Алба 2013 оноос эхлэн хүүхдэд ээлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “ECO” компанийг байгуулсан билээ. Тус компани хүүхдийн сүү, нэмэлт тэжээл, харшил өгдөггүй хувцас болон живх, хүүхдийн биеийн тос, шампунь, гарын тос зэргийг үйлдвэрлэдэг юм.

 

Жессика Алба 2013 онд нэрийн брэндээсээ 50-60 сая ам.долларын цэвэр ашиг олсон бол 2014-2015 оны хооронд 200 сая ам.долларын ашиг олжээ. “Алба хоёр жилийн өмнөөс уран бүтээлээсээ завсарлага аваад байгаа. Бизнесмэн хатагтай болоход ихэнх цагаа зарцуулах болсон” хэмээн “TMZ” сайт бичжээ. Жүжигчин бүсгүй уран бүтээлээсээ жилд 30-40 саяыг олдог байсан бол хувийн бизнесийн буянаар 200 саяын ашиг олдог болсон гэж “Forbes” онцолсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Jessika albad bayr hvrgie biznesiin ondor amjilt hvsie saihan hvvhen dee vnen nice lady
2015-06-05