“Мексик чоно”-д 241 жилийн ял оноожээ
2015-05-29

Таван жилийн турш эмэгтэйчүүдийг хорьж, хүчирхийлдэг байсан “Мексик чоно” гэх хочтой Хорхе Инестра Саластыг тус улсын шүүхээс 241 жилийн хорих ялаар шийтгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 36 настай Саласт 2004 онд сувилагч Клаудиа Тапиа Херрера гэх бүсгүйтэй танилцаж, удалгүй хуримаа хийжээ. Бүсгүй нэг хүү, хоёр охинтой байсан аж. Саласт гэрлэхээсээ өмнө тэдэнд анхаарлаа хандуулж, яг л төрсөн эцэг шиг сайхан хандахаа амласан гэнэ. Тэд залуугийн гэрт нүүж ирсэнийхээ дараа 100 гаруй удаа зугтахыг оролдож байсан хэмээн шүүх хурлын үеэр ярьцгаажээ.

 

Саласт 13 настай хүүг байнга зодож, гуйлга гуйлгадаг байсан бол 12, 14 настай хоёр охиноо хүчирхийлдэг байжээ. Тэднийг таван жилийн өмнөөс зооринд хорьж, тамлан зовоодог байсан нь тогтоогдсон байна. Охид хойд эцгийнхээ дөрвөн хүүхдийг төрүүлжээ. Мөн залуу таван настай хүүгийнхээ аминд хүрсэн нь мөрдлөгийн явцад тогтоогдсон байна. Харин тэрбээр эхнэрээ 2010 оноос хойш гэрээсээ гарахыг хориглосон ажээ.

 

“Мексик чоно”-ыг баригдахаас нэг хоногийн өмнө хөрш нь цагдаад дуудлага өгч “Байшингийн зоориноос хашгирах дуу гараад олон хонолоо” хэмээжээ. Дуудлагын дагуу цагдаагийн ажилчид байшинд ирэхэд Саласт эсэргүүцэл үзүүлсэн байна. Түүний бусармаг үйлдлийг олон жилийн турш нуусан Саластын ээж, эгчид шүүхээс 18-21 жилийн хорих ял оноосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkkkkkkkk:
oorsdiigoo hicheeeeee
2015-06-02
sa:
medreltei pizdaak ve?
2015-05-29
itglt:
Hvn araatan.tsaazalaach
2015-05-29