УДЭТ-ын хүүхдүүдэд барьж буй бэлэг
2015-05-29

Улсын драмын эрдмийн театрын хамт олон Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-нд "Онц сурлагатнууд орохыг хориглоно" хүүхдийн мюзикл драмын жүжиг, "Буруугүй буруутан" уянгын дрмын жүжгээ олонд толилуулах нь ээ.

 

"Онц сурлагатнууд орохыг хориглоно" жүжиг тус өдрийн 10:00 цаг, 12:00 цагт тус тус тоглогдоно. Жүжгийн орчуулгыг Ц.Нямсүрэн хийж, Ерөнхий найруулагчаар Б.Хишигзаяа, Хөгжмийн зохиолчоор С.Алтан-Уяа, Ерөнхий зураачаар С.Энхсайхан нар ажиллажээ. “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгийн гол дүр буюу эмээгийн дүрд СТА  жүжигчин Б.Нармандах,  Ану охинд СТА жүжигчин М.Тогтохжаргал нар тоглох юм байна.

 

Харин "Буруугүй буруутан" жүжиг оройн 20:00 цагт тайзнаа амилна. Эдгээр бүтээлийг байгууллага анги хамт олноороо үзвэл 50%-ын хөнгөлөлттэй юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70128999, 99026929 утаснаас авах боломжтой.

 

Б.Бэхи



 

Shuud.mn
Сонин хачин