“Алтанбулаг–Улаанбаатар–Замын-Үүд” хурдны замын төслийн нээлт боллоо
2015-05-29

Монгол Улсын хэмжээнд ойрын хугацаанд хэрэгжих хамгийн том мега төсөл болох “Алтанбулаг–Улаанбаатар–Замын-Үүд” чиглэлийн хурдны авто замын төслийн нээлт өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болжээ.

 

Төслийн нээлтэд Замын–Үүд сумын засаг дарга М.Баянмөнх, Замын–Үүд дэх гаалийн газрын дарга Б.Хишигбат, Эрээн хотод суугаа Консулын газрын төлөөлөгчид, Замын–Үүд Чөлөөт бүсийн төлөөлөгчид,  Эрээн хотын замын газрын орлогч дарга Луо Вэй, урд хойд хөршийн компаниудын төлөөлөл , Замын–Үүд дэх Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын дарга Г.Эрдэнэцогт,  Дорноговь аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга Ч.Эрдэнэбат зэрэг зочид төлөөлөгчид оролцсон байна. Төслийн нээлтэд оролцогчид энэ үеэр Ази Европыг холбосон уг хурдны зам нь Монгол Улсын хөгжлийн түүчээ байх болно гэдэгтэй санал нэгдэж буйгаа илэрхийлсэн аж.

 

Дашрамд дуулгахад, өнгөрсөн лхагва гаригт энэхүү том бүтээн байгуулалтад үндэсний компаниудыг оролцуулах, зам барилгын ажилд оролцох Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, үндэсний мэргэжилтэй инженер, техникийн ажилтан бэлтгэхэд хамтран ажиллах санамж бичгийг “Чингис Лэнд Девелопмент Групп”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Авто Замчдын Холбоо хамтран байгуулсан аж.  Ингэснээр  төсөл хэрэгжих хугацаанд манай улсын үндэсний аж ахуйн нэгж компаниуд уг бүтээн байгуулалтад оролцон, олон улсын томоохон корпорациудтай хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм байна.

 

Зам барилгын ажлын явцад нийтдээ 20-30 мянган түр ажлын байр, амралт үйлчилгээний цогцолбор, замын байгууламжуудын хэсгүүдэд 3000-5000 ажлын байр, зам дагуу бий болох шинэ суурьшлийн бүсүүдийг дагаад 50 мянга хүртэл ажлын байр бий болно гэж тооцсон байна.“Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээг өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулж улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр зөвхөн хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.

 

Өөрөөр хэлбэл, зам барилгын ажлыг гурван жилийн хугацаанд барьж, 30 жил ашиглан төрд шилжүүлэх гэрээтэй. Хурдны авто зам нь Монгол Улсын зургаан аймгийн 24 сум, Нийслэлийн 2 дүүргийн нутгийг дайран өнгөрөх бөгөөд нийтдээ 990 орчим км үргэлжлэх юм. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд хурдны замын трассыг тогтоож, ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлж, олон улсын зөвлөх компаниудын оролцоотойгоор ТЭЗҮ ээ  боловсруулсан аж. Улмаар ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлсэн, ОХУ-ын геотехникийн компаниар ахлуулан Монгол Улсын 20 гаруй компанийн оролцоотой хурдны замын трассын дагуу Алтанбулаг-УБ-Мааньт чиглэлийн 450 км газарт геотехникийн /геодези, инженер-геологи, гидрометерологи/ суурь судалгааг хийсэн ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
DR MAXWELL..:
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
2020-11-22
Энү төсөл 5 жилээ унатсан байнаа.Хэдийд сэрэхийг таашгүй ээ ккк
2020-11-21