Х.Тэмүүжин: Хуулийг өөрчлөх хувийн шалтгаан Хууль зүйн сайдад бий
2015-05-29

Хоёр өдөр хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас оруулж ирсэн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн сайд Д.Дорлигжав, сайд асан Х.Тэмүүжин нарын хооронд хуулийг үзэл санаа, үйлчлэх хүрээтэй холбоотой томоохон маргаан дэгдсэн боловч гишүүдийн олонхи уг хоёр хуулийг хэлэлцүүлэгт оруулахыг дэмжсэн юм. Тиймээс нэгдсэн хуралдаан дээр цөөнх болсон Х.Тэмүүжин гишүүний санал, хууль тогтоогчдод хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

Хуулийн байгууллагын алхам бүрийг хуульчилж байж хүний эрхийг баталгаажуулна

 

 

-Сүүлийн зургаан жил ярьж байгаа хуулийн салбарын шинэчлэлийн гол амин сүнс нь одоо ярьж байгаа процессийн хуулиуд байгаа юм. Байгууллагыг өөрчлөх, нийгэм, эдийн засгийн асуудлыг нь шийдэх, зохион байгуулалтыг сайжруулах зэрэг бол үндсэндээ шавар будаг нааж байгаа л ажил. Харин тэр хүмүүс ямар эрх мэдлээр ямар үйл ажиллагаа явуулах, үйл ажиллагаа нь яаж журамлагдах вэ гэдэг бол хуулийн байгууллагын үндсэн раам, раам доторх чиг үүргүүд юм. Тийм учраас процессийн хуулиуд хамгийн чухал нь.

 

Ардчилсан нийгэмд процессийн хуулиар дөрвөн зүйлийг шийдэх ёстой. Гэмт хэрэгтэй тэмцэх, хэрэг илрүүлэх, ял зэм оноох үйл ажиллагаа хүний эрхийг зөрчихгүй байх ёстой гэдэг эхний суурь зарчим. Энэ үйл ажиллагаа өөрөө процессийн шударга ёсыг хангах ёстой гэдэг нь хоёр дахь маш чухал зарчим. Процессийн шударга ёсыг хангаж байгаа энэ үйл ажиллагаанд “хууль дээдлэгдсэн байх” гэдэг нь хүний эрх, процессийн шударга ёс хоёроор баталгаажуулдаг гурав дахь зарчим нь. Сонирхлын зөрчилгүй, авлигаас ангид байх гэдэг дөрөв дэх хуулийн байгууллагууд олон нийтийг итгэлийг авахад маш чухал. Энэ дөрвөн зарчмыг хангахын тулд процессийн шинэтгэлийг хийж байгаа. Үүнийг хангах суурь концепци нь төрийн зүгээс иргэнтэй холбоотой асуудлыг зохицуулахгүй, хуулиар хориглосноос бусад бүх үйл ажиллагаа иргэнд зөвшөөрөгдөнө, харин төрд хуулиар зөршөөрөгдсөнөөс бусдыг хориглоно гэдэг зарчим үйлчилдэг. Төрийн зүгээс гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхээр хийж байгаа алхам бүр, амьсгал бүр нь хуулиар зохицуулагдах ёстой. Тиймээс өмнөх Засгийн газрын үед процессийн тухай хуулийг задлаад “Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль”, “Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хууль” гэж гурван тусад нь оруулж ирсэн. Одоо хэрэглэж байгаа хууль маань хэтэрхий ерөнхий, богинохон бичигдсэн учраас байгууллага дотооддоо гаргасан заавар, журам нь иргэний эрхийг хязгаарлах үндэслэл болоод байна. Өмнө хэлсэн процессийн хуулиуд нь үүнээс гарах гэсэн том шинэтгэл байсан. Харамсалтай нь Хууль зүйн шинэ сайдын “техникийн шинжтэй засвар” гэдэг нэрийн дор энэ концепци нурж уналаа. Үүнийгээ яаравчлаад байгаа шалтгааны нэг нь “Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийг яавал алга болгох вэ” гэдэг атгаг санаа  явж байна. Хууль сахиулдаг олон байгууллагын үйл ажиллагаан дотор хүний эрхийн зөрчил маш их гардаг. Энэ нь тэр байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн буруу ч биш. Тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс яаж ажиллах вэ гэдэг процедурыг нарийвчилсан хууль, журам байхгүйгээс болоод нэг бол даргын дур зорго, эсвэл хууль хэрэгжүүлж байгаа хүмүүсийн хувийн бодлоос болж хүний эрх зөрчигдөж байна.

 

 

"Тал еэвэн" барьж ирээд хууль тогтоогчдыг хуураад байна шүү дээ

 

 

-Уг нь энэ хуулиар хууль сахиулагчдын, хуульчдын, хуулийн байгууллагын үйл ажиллагааг нарийн журамлаж өгч байж хэн нэг албан тушаалтан хувийн бодол, дур зоргоор ажиллах боломжийг хаах ёстой. Тэгж байж бид хүний эрхээ баталгаажуулж авна. Гэтэл хууль өргөн барьсан Хууль зүйн сайд нь “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээрх шиг тал еэвэн барьчихаад “тал нь энэ байна” гэхээр хууль тогчоогчдыг хуураад байна шүү дээ. Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай гэж бичээд ялгаад  тавьсан хуулийг нэг хууль болгоод биччихээр ямар асуудал үүсч байгааг хар л даа. С.Дэмбэрэл гишүүн ч, Н.Энхболд гишүүн ч хэлж л байна. Нэг хуульд хийчихээр “Гэрч хохирогчийг дуудаж ирүүлэх” гэж бичээд байна. Гэтэл хуулиуд тусдаа бичигдэж байхад “Хууль сахиулагч гэрч, хохирогчоос очиж мэдээллээ авна, урьж ирүүлнэ” гэж байсан. Хоёр хуулийг нийлүүлчихээр хууль сахиулагч нь ч, шүүх нь ч тэр гэрч, хохирогчоо дуудаж ирүүлдэг болчихоод байна. Тэгээд аягүй бол нөгөө алдбаддаг механизм нь ажиллаад эхэлнэ. Зөвхөн гэрч, хохирогчийн асуудал дээр хэлэхэд одоо үйлчилж байгаа ЭБШХ-иар гэрчид хууль сануулж, худлаа хэлбэл ялтай шүү гэж айлгаж байгаад хэрэг нотлуулах гэж орлддог. Тэгэхээр гэрч нь яг шүүгдэгч, хэргийн хариуцагчтай адилхан хуулийн байгууллагаас эмээдэг, сүр хүчинд нь дарамтлуулдаг. Харин өмнө боловсруулсан Хууль сахиулах үйл ажиллагааны тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хохирогчоо айлгаж дарамтлах биш хамгаалж, харилцан туслалцах байдлаар хэргийн үнэн мөнийг тогтоодог, шударга ёсыг бэхжүүлдэг шүүн таслах үйл ажиллагаатай болно гээд, ингэхийн тулд Тахрын албыг байгуулаад, эрх зүйн орчинг нь бий болгоод явж байсан. Байнга энэ албан тушаал дээр байх юм шиг, өөрөө хэзээ ч хохирогчийн суудалд суухгүй юм шиг, өөрийнхөө үйлдсэн хэргийг илрүүлэхгүйн тулд хохирогчийг нулимж байгаа юм шигээр асуудалд хандаж болохгүй. Процессийн хуулиуд чинь гэмт хэргийг илрүүлэхэд, хохирсон хүнийг хамгаалахад зориулагддаг юм. Гэтэл ийм ерөнхий хууль биччихээд, еэвэнгийн талыг эргүүлж харуулаад явахаар хамгийн сайхан дэвшилттэй санаанууд ч хэтэрхий ерөнхийлсөн бичлэг, хуулийнхаа дотоод зөрчлөөс болоод нурж унана шүү. Өмнө нь хуулийг орон дотроо засдаг сайд байсан. Одоо хуулийг хүний эрхтэй цуг хулгайлдаг боллоо. Хүний эрхийг хязгаарладаг төрийн гар хөлийг зохистой түвшинд байлгахын тулд хуулиа нарийвчлах л хэрэгтэй. Тэр битгий хэл нэгжлэг хийхийг хүртэл өдөр, шөнөөр нь салгаж тавь гээд байгаа шүү дээ. Тийм учраас хууль сахиулах байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааг нэг стандартад оруулах шаардлага байгаа, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч орчихсон. Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль гарснаар цагдаа төдийгүй татвар, гааль, мэргэжлийн хяналтын байцаагчдын иргэний эрх рүү халддаг үйл ажиллагаанууд нэг стандартад орж журамлагдана. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэг мөр болж хуульчлагдана. Хамгийн гол нь сахиулагч нь хуульчдынхаа толгой дээр гарч суудаг байдал алга болно.

 

Хууль зүйн сайдад Цагдаагийн хуулийг өөрчлөх өөр шалтгаан бий

 

 

-Уг нь Засгийн газар болон, УИХ-ын тамгын газраас Цагдаагийн албаны өмнөх хууль болон одоо орж ирээд байгаа хуулийн өөрчлөлтүүдийг харьцуулсан байдлаар гишүүдэд гаргаад өгчих хэрэгтэй байгаа юм. Хууль зүйн сайд ч гэсэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалтуудыг шинээр оруулж ирсэн юм шиг яриад байж болохгүй. Яг бодитойгоор юу нь өөрчлөгдөж, юу нь үлдсэн бэ гэдэг ялгаа заагийг харах хэрэгтэй. Р.Чингис дарга ч гэсэн цагдаагийн цолтой холбоотой бодит үр дүнгүүдийг хэлээд өгчих хэрэгтэй. Хэдэн мянгаар нь худлаа яриад байж болохгүй. Дорлигжав сайдын хувьд Цагдаагийн албаны тухай хуулийг өөрчлөх өөр шалтгаан байгаа шүү дээ.

 

Нэгдүгээрт УИХ-д өргөн барьчихаад байсан Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг татаж аваад байгууллагын хуулиудад нь албан хаагчдын эдийн засаг, нийгэм, улс төрийн баталгааг тус тусад нь хийж өгөх гэж байна. Хууль сахиулагчдын эрх зүйн байдлыг нэг стандарттай болгох шинэчлэлийн бодлогыг салгаад хаячихлаа. Хоёрдугаарт цагдаагийн байгууллагыг иргэндээ үйлчилдэг иргэншсэн байгууллага байх зорилтыг бүрхэгдүүлчихлээ. Цагдаагийн байгууллагын орон нутагт шилжүүлсэн эрх хэмжээг буцааж татлаа. Цагдаагийн албан хаагч, бие бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа нөхцөлд цагдаагийн үйлчилгээг иргэдэд хүртээмж болгох зорилгоор олон нийтийн цагдааг бий болгож, хэв журам сахиулах үйл ажиллагаанд туслалцуулдаг байсныг статусыг нь өөрчлөөд олон нийтийн байцаагч болгочихлоо. Баахан торгодог, шийтгэдэг сайн дурын нөхдүүд л гарч ирэх нь л дээ. Бас хотын цагдаагийн даргыг хотын захирагч томилдог байсныг ЦЕГ-ын дарга томилдог болголоо. Дээр нь хуулиар тогтоосон байсан цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хуульчлахгүй гээд хуулиас гаргачихаар захын улстөрч Хууль зүйн сайд болонгуутаа цагдаагийн байгууллагаар хүссэнээрээ тоглох боломжтой болгож байна. Хуулийн байгууллагыг тогтвортой байлгах бодлогыг үгүй хийгээд захын улстөрч цагдаагийн байгууллагын зохион байгуулалтыг хүссэнээрээ зуурах боломжтой болгож байгаа юм. Энэ хүрээнд дотоод хяналтын асуудал ч бүдгэрч алга болж байна. Хамгийн атгаг нь Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийг алга болгоод Цагдаагийн албаны тухай хуульд галт зэвсэг, биеийн хүч хэрэглэх журмыг биччихээр дахиад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, бусад хуульд галт зэвсэг, биеийн хүч хэрэглэх журмыг тус тусад нь бичиж, үүнийг хэрэглэдэг байгууллагуудад зэвсэг, техникийн нэгдмэл стандарт байхаа болж байна.

 

Дээр нь цагдаагийн албаны тухай хуульд эрүүлжүүлэхийн асуудлыг бас оруулаад ирсэн. Үнэхээр матрын нулимс унагаж байгаа юм. Өнгөрсөн оны намар засгийн газар Согтуурч, мансуурч донтох өвчтэй хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэтэл энэ хуулийн төслийг Д.Дорлигжав сайд буцаан татан авсны гайгаар нөгөө мансуурах, согтуурах донтой хүмүүсийн араас нь хөөцөлдөх хүнгүй болж, нэг хэсэг нь хүмүүс эмнэлгийн байгууллага дээр очсон. Эмнэлгийн байгууллага дээр очсон алдаа нь хуулийн алдаа биш, Хууль зүйн сайдын хийж байгаа ажил шүү. Харин ч цагдаагийн байгууллага гудамжинд байсан хүмүүсийг эмнэлэгт хүргэж өгснөөр хөлдөж үхэхээс нь аварсан. Тиймээс албадан эмчлэхтэй холбоотой хуулиа хэзээ өргөн барихаа хэлээд өг. Энэ хууль нь өргөн баригдаж байж эмч нь, хорооны цагдаа нь, гэр бүл нь хүсэлт гаргаад тэр хүмүүсийг зориулалтын эмнэлэгт албадан эмчлэх тогтолцоо үүсэх ёстой. Энэ хуулиа гаргахгүйгээр эрүүлжүүлэхийг нэг эмнэлэг рүү , эсвэл цагдаа руу хаяад дунд зохицуулах боломжтой хуулийн орчинг нь татаж унагаад асуудлыг шийдэхгүй ээ. Яг үнэндээ Цагдаагийн хуулийг өөрчилж байгаа шалтгаан нь цагдаагийн даргаа солих гэж байгаа юм. Тодорхой шүү дээ. Хууль шинэчлэгдсэн учраас би энэ хүнтэй хамтарч ажиллахгүй гээд өөрт нь морь, нохой мэт зүтгэдэг нөхдүүдээ л авчирч тавих гэж байгаа юм. Цагдаагийн хуулиар хийчихсэн бүтцийг өөрчилж чадахгүй болохоороо “Бүтэц хуульчлахгүй” гэж зувчуулаад энэ байгууллагыг өөрийнхөө дур зоргоор түлхдэг шатрын хүү болгох л гэж байгаа юм. Ерөнхий прокурор байхдаа ч тийм байсан, Хууль зүйн сайд болоод ч тэгж байна.    

 

Линк дээр дарж үзнэ үү https://www.youtube.com/watch?v=DYgzoaKM6rk

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ хууль хяналтын байгууллага Дорлигжав, Тэмуужин гэж хоер хуний гараар ороод замарлаа! Дорлигжавын яриад байгаа залжин хариулт бол ЭБШХ-д оорчлолт ороод шалиагуй байна. Одоо ч сэжигтэнг хорьдоггуй дутуу хагас шалга ан болоод л шуух, поокурорууд хуйвалдаад л яллагдагч гэдэг нэр зуугээд л хорьж байгаашдээ. Бас зугээргуй ээ! Онц хунд гэт хэрэгтэн гэдэг алдар зуунэ тэгээд л япгалдаг чинь хэвээрээ л байнашдээ. Дорлигжав уунийг ойлгохгуй байна уу! Мэдэн будилж байна уу! Хугацааг нь 1,6 жил болгож багасгасан гэх юм. Бас сонин хэвлэлээр зарлана. Сэжигтэн ямарч мэдээлэл хийх эрхгуй. Хуулийнхаг хэлэлээр худлаа ч хамаагуй мэдээлэл цацна. Энэ бол иргэнээ хууль бусаар яргалж буй хэлбэр юм. Наад хууль чинь шинэлэг болж чадахгуй юм байнаа.
2015-06-01
Зочин:
chi bid 2-n erhiig xamgaalah gej yavaad darga nariin urhind ortson l hun shuudee. ichih zavhai enter gej bhaar shinechilel ni nad heregtei yu ugui yu gej xaraach
2015-05-31
Зочин:
Yariad bgaa undesleliig ni sons. Salhind hiisdeg xamhuul shig olnii ugiig dagaj hiiseed l
2015-05-31
Зочин:
Ene neg noiton hamuu bnaa ooroo said shig baij chadsan uu? Har tamhichin ohintoi zavhairch bulai bolchihood tsagdaagiin albiig samarch budaa bolgood zugeer yavj bsan emnelgiig suitgej hayaad muu novsh ichihgui olon yum dongosood baih yum
2015-05-30
Зочин:
Yariad bgaa undesleliig ni sons. Salhind hiisdeg xamhuul shig olnii ugiig dagaj hiiseed l
зочин:
энгийн хүмүүс ойлгохгүй байгаа болохоос биш шинэчлэл хэрэгтэй байсан Тэмүүжин гишүүнийг хуульч нарын өмнө үг хэлэхэд бүгд санй олйгоод асуулт асуух хүн олддогггүй сайн хуульч шүү , даанч УИХ -д хуулийг ойлгодог хүмүүс байхгүй , хуучин хэд нь тэтгэвэрт суух болж дээ
2015-05-30
зочин:
Тэмүүжин гишүүний зөв , хууль сахиулах байгууллагын журмыг үг нэг бүрээр нь сайн нарийвчилж үзэхгүй бол сиймхийгээр нь хүний эрх зөрчигддөг , харин тахарын албыг олоноор шүүх дээр суулгах, эрүүлжүүлэхийг эмнэлэг дээр байрлуулах саналтай чинь нийлэхгүй байна , харин цагдаагийн байгууллага ард түмнээс тасарсан нь үнэн , гэхдээ хүчний байгууллагын эрхэмсэг цол хэргэмийг хөндөж болохгүй гэж боддог
2015-05-30
Зочин:
Hudlaa l yarisan humuus.bolij uz.hiij baigaadaa bitgii gai bol
2015-05-30
Зочин:
shaana biz
2015-05-30
zul:
Notoi l humuus øørsdødøø ashigtaigaar huuli batalj baigaa yum. Tsaddaagiin baiguulga uul ni irgeded uilchilgee uzuuldeg baiguulga baih yostoi. Huchniih bish. Dorligjav yostoi novsh
2015-05-30
Зочин:
Энэ ЗАВХАЙ ТЭМҮҮЖИН ХҮН Л ЮМ БОЛ УУЛ НЬ ИЧИЖ АМЬДАРМААР ЮМ АА.
2015-05-29
Зочин:
chi bid 2-n erhiig xamgaalah gej yavaad darga nariin urhind ortson l hun shuudee. ichih zavhai enter gej bhaar shinechilel ni nad heregtei yu ugui yu gej xaraach
дорлигжавт:
улс төрийн албан тушаалтангууд нь бие үнэлсэн янхан болсон өөрсөдөө албан тушаалын хүчирхийлэгч ард түмэнийг ажилгүй байлгаж эрүүгийн гэмт хэрэгтэн болгож монгол орныг зарж идэхээ болисон цагтаа шудрага хуулиа гарга
2015-05-29
Гэ....:
Сарангэрэлийг хар тамхи хэрэглэх үед хуулиа гацаасан биз дээ.Одоо шоронгоос гаргаад Энэтхэг рүү сургуульд явуулахаар болсон. Өөрөө ёс зүйгүй үйлдэл гаргачихаад буруугаа бусад руу чихээд байгааг юу гэж ойлгох вэ? Сандал суудлаасаа салаад хэцүү бгаа биз.
2015-05-29
boddoo:
ed nar neg l ih saihan yarina tgeed har daa gudmand setgetsed nuluuluh zuiluud bgaad bdag bolchij ene tend muriitei togloomnii surag garaad bna biyee unelegch bj l bna ene huuliinhan haaguur ni yu hiij bsan bhnuu
2015-05-29
zochin:
yrihaas uur um medehuu temuujin
2015-05-29