Блаттер ялалт байгууллаа
2015-05-30

 

Швейцарийн Цюрих хотноо дэлхийн хөлбөмбөгийн холбоо буюу “FIFA”-ийн Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж өндөрлөсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Сонгуульд хөлбөмбөгийн холбоонд багтдаг 209 орны удирдлагууд оролцож, нууцаар саналаа өгдөг юм.

 

Сонгуулийн эцсийн дүнгээр өнөөгийн Ерөнхийлөгч Сепп Блаттер 133 санал авсан бол Йорданы жонон Аль Хуссейн 76 санал авчээ. “FIFA”-ийн сонгуулийн дүрмийн дагуу хоёрдахь шатны сонгууль явагдах байсан ч жонон нэрээ татаж, Блаттер ялалт байгуулсан байна.

 

Блаттер “CNN” агентлагт “Надад саналаа өгсөн бүх хүмүүст баярлалаа. Олон сая дэмжигчтэй “FIFA”-г хичээнгүйлэн сайн удирдахаа амлаж байна” гэж хэлжээ. Тэрбээр мөн Цюрих хотноо баригдсан “FIFA”-ийн нөлөө бүхий гишүүдийн асуудлыг нухацтай авч хэлэлцэхээ хэвлэлийнхэнд амлаж “FIFA” нэр хүндээ цэвэрлэхийн тулд бүхий л бололцоогоо ашиглах болно” гэсэн байна.  Цюрих хотноо болж буй хуралдаанаар 2014 оны Бразилын хөлбөмбөгийн ДАШТ-ий эцсийн дүнг санхүүгийн  тайланг гаргаж, “FIFA”-гийн 2011-2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд дүгнэлт өгч, 2016 оны төсвийг батлах юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин